Нийгмийн халамж

Нийгмийн халамж, тэтгэвэр тэтгэмж

Засгийн газрын 2019 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн “Нийгмийн халамжийн тэтгэвэр, асаргааны тэтгэмжийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай” 27 дугаар тогтоолоор нийгмийн халамжийн тэтгэмжийн хэмжээг сард 174,000 төгрөгөөр, асаргааны тэтэмжийн хэмжээг 76,000 төгрөгөөр тогтоон 2019 оны 02 дугаар сарын 01- ний өдрөөс эхлэн дагаж мөрдөж эхлээд байна.

Байнгын асаргаа шаардлагатай иргэнийг тодорхойлох өвчин гэмтлийн жагсаалт, шалгуур үзүүлэлтийг Эрүүл мэндийн сайд, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын хамтарсан тушаалаар баталжээ.

Нийгмийн халамжийн тухай хуулийн 13.2.4-т заасан “эмнэлгийн хяналтад байдаг, байнгын асаргаа шаардлагатай ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд ба иргэнийг асарч байгаа иргэн”-д сар бүр асаргааны тэтгэмж олгодог. Мөн хуулийн 13.11-д “Энэ хуулийн 13.2.4-т заасан ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд ба иргэнийг тодорхойлох шалгуур үзүүлэлт, өвчин, гэмтлийн жагсаалтыг эрүүл мэндийн болон нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батална” гэж заасны дагуу Эрүүл мэндийн сайд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн А/69/48 дугаар хамтарсан тушаалаар “Байнгын асаргаа шаардлагатай ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, 0-16 хүртэлх насны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг тодорхойлох өвчин гэмтлийн жагсаалт шалгуур, үзүүлэлт”-ийг батлан хэрэгжүүлж байна.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэнд олгох хөнгөлөлт, тусламж https://mlsp.gov.mn/op?id=29