Шинж тэмдэг

[vc_row wrap_container=”yes” css=”.vc_custom_1543890012935{padding-top: 50px !important;}”][vc_column offset=”vc_col-md-8 vc_col-xs-12″][vc_custom_heading text=”Бага нас” font_container=”tag:h2|font_size:28px|text_align:left” use_theme_fonts=”yes” css_animation=”fadeInUp” el_class=”mb-3″][vc_column_text css_animation=”fadeInUp” el_class=”lead mb-4″]Аутизмын хамгийн гол шинж бол харилцаанд оролцох чадваргүй буюу чадвар сул байх явдал байдаг. [/vc_column_text][vc_column_text css_animation=”fadeInUp”]Нярай байх үеэсээ л аутизмтай хүүхэд ээжийгээ хараад инээдэггүй, шулганадаггүй, гараа сарвайдаггүй, ганц юм руу удаан хугацаагаар анхаардаг байж болдог. Эсвэл хэвийн хөгжил явагдаж байснаа гэнэт дотогшоо орж нийгмийн харилцааг сонирхохгүй болдог. Аутизмтай хүүхдийг нэрээр нь дуудахад эргэж хардаггүй, хүний нүд рүү харахаас зайлсхийдэг байж болно. Жишээлбэл, хүүхдийг дуудахад эргэж хардаггүй мөртлөө “…. чихэр өгье” гэхээр эргээд хардаг. Энэ нь нэг талаас хүүхэд өөртөө хэрэгтэй үедээ л эргэн харж, дуртай дургүй зүйлээ ялгаж салгаж байгаа мэт боловч үнэн хэрэгтээ өөрийнхөө хэрэгцээг хангахын тулд л эргэж харсанаас биш, ээжтэйгээ юмуу хэн нэгэнтэй харьцахын тулд харсан юм биш.

Аутизмтай хүн өөртэй нь ярьж байгаа хүний хоолойны өнгө, нүүрний хувирал, биеийн хөдөлгөөнийг ойлгодоггүй учраас бусдын бодол, сэтгэлийн байдлыг ойлгохдоо тааруу. Аутизмтай хүүхэд бусдын оронд өөрийгөө тавьж чаддаггүй учраас бусдыг өрөвдөх чадвар дутуу байж болно. Аутизмтай хүүхдээс “Үзэж байгаа номоо надад харуулаач” гэж хүсэхэд тэр номоо өөр рүүгээ харуулаад, нөгөө хүн рүү номоо эргүүлж харуулахаа мэдэхгүй байх жишээтэй.

Аутизмтай хүүхдүүдийн 30 орчим хувь нь огт ярьдаггүй ч ихэнх нь тодорхой хэмжээнд хэлд ордог. Гэхдээ гол төлөв хэлний хөгжил нь хоцордог буюу хэлийг буруу ашигладаг. Жишээлбэл, бүх юмыг нэрлэж чадаж байгаа боловч харилцаанд ашиглах тал дээрээ бэрхшээлтэй тулгардаг. Эсвэл хүний хэлсэн өгүүлбэрийг өөрийн болгохгүйгээр яг хэвээр нь давтаж хэрэглэдэг. “Сүү ууя” гэхийн оронд “сүү уух уу” гэх жишээтэй. Мөн “би, чи” гэх мэт төлөөний үгсийг хэрэглэхгүй өөрийгөө нэрээрээ хэлдэг.

Мөн аутизмтай хүүхэд давтамжтай хөдөлгөөн, үйлдэл хийдэг байж болно. Байран дээрээ эргэлдэх, урагшаа хойшоо найгах, гараа сэгсэрч савах, өлмий дээрээ явах гэх мэт. Зарим нь өөртөө хортой үйлдэл буюу толгойгоороо юм мөргөх, гараа хазах зэрэг үйлдэл хийдэг.

Аутизмтай хүүхэд бусад хүүхэдтэй хамтарч тоглох ухаанаа олдоггүй. Ярианых нь өнгө, аялгуу хиймэл, сэтгэлийн хөдөлгөөнгүй мэт байдаг. Бас нарийхан хоолойгоор ярьдаг. Ярианых нь сэдэв цөөн бөгөөд нөгөө хүнд нь сонирхолтой эсэхийг үл харгалзан өөрийнхөөрөө л ярьсаар байдаг.

Аутизмтай хүүхэд хавсарсан эмгэгтэй байж болно. Үүнд ADHD (Attention Deficit and Hyperactivity Disorder буюу анхаарал дутмагшил хэт хөдөлгөөнтөх эмгэг), унаж татдаг гэх мэт байж болно.[/vc_column_text][/vc_column][vc_column offset=”vc_col-md-4″][porto_testimonial animation_delay=”800″ animation_type=”flip”]Аутизмын шинж тэмдгүүд 2 настайгаас улам илэрхий болдог. Тухайлбал хэл яриа, дохио зангаа зэрэг харилцааны бусад аргыг хэрэглэж мэдэхгүй, нэг хэвийн байдлыг шаарддаг, өөрчлөлтөд дургүй, хязгаарлагдмал сонирхолтой, давтамжтай үйлдэл хийдэг, хэт хурц мэдрэхүйтэй байдаг байна. Аутизмыг сайн мэдэхгүй хүмүүст ийм хүүхдүүд хэнэггүй, зожиг, дураараа гэх мэт буруу ойлголт төрүүлдэг.[/porto_testimonial][/vc_column][/vc_row][vc_row wrap_container=”yes” is_section=”yes” remove_margin_top=”yes” remove_margin_bottom=”yes” remove_border=”yes” css=”.vc_custom_1585753922090{padding-top: 70px !important;background-color: #ffffff !important;}”][vc_column width=”1/2″][vc_custom_heading text=”Шинж тэмдгүүд 0-2 нас” font_container=”tag:h4|text_align:left” use_theme_fonts=”yes”][vc_column_text css_animation=”bounceInUp”]

  • Инээх инээмсэглэх нь ховор
  • Дуу авиа, нүүрний хувирлыг дуурайдаггүй
  • Шулганадаггүй, гангадаггүй
  • Нэрээр нь дуудахад хариу үзүүлэхгүй
  • Нүд рүү хардаггүй
  • Өөртөө анхаарал татах гэж оролддоггүй
  • Дохио зангаа хэрэглэдэггүй
  • Солгой баруун нь мэдэгддэггүй
  • Уруул цорвогор, ангайсан байдалтай
  • Хэвийн бус байдлаар суудаг, зогсдог
  • Гар хөлөө өвөрмөц байдлаар хөдөлгөдөг
  • Хариу үйлдэл удаан

[/vc_column_text][/vc_column][vc_column width=”1/2″][vc_custom_heading text=”Шинж тэмдгүүд 3-6 нас” font_container=”tag:h4|text_align:left” use_theme_fonts=”yes”][vc_column_text css_animation=”bounceInUp”]

  • Нүүр рүү, нүд рүү хардаггүй
  • Дуудахад сонсоогүй юм шиг байдаг
  • Хэлд орохгүй, оройтож хэлд орно, давтаж хэлдэг
  • Тоглоомоор тоглохгүй
  • Тоо, үсэг, дүрсэнд хэт дурладаг
  • Дохио зангаа ойлгодоггүй
  • Давтамжтай үйлдэл хийдэг /гараа сэгсрэх, эргэлдэх…/
  • Нэг хэвийн байдлыг шаарддаг
  • Гар хөлөө эвгүй нугалж эвхдэг
  • Хөдөлгөөний эвсэлгүй

[/vc_column_text][/vc_column][/vc_row][vc_row wrap_container=”yes” is_section=”yes” remove_margin_top=”yes” remove_margin_bottom=”yes” remove_border=”yes” css=”.vc_custom_1543891117429{padding-top: 70px !important;}”][vc_column width=”2/3″][vc_custom_heading text=”Танай хүүхдэд доорх шинж тэмдгүүд илэрч байна уу?” font_container=”tag:h4|text_align:left” use_theme_fonts=”yes”][vc_accordion active_tab=”1″ type=”panel-modern” el_class=”mb-5″][vc_accordion_tab title=”Нийгмийн харилцаа талаас”][vc_column_text]

  • Хүний нүдрүү эгцэлж хардаггүй
  • Үеийнхээ хүүхдүүдтэй хамтарч тоглодоггүй
  • Нийгмийн дэг журмуудыг ойлгодоггүй
  • Дуудахад эргэж харахгүй, дүлий мэт байдаг
  • Аюулаас айж болгоомжлохгүй, хаширлахгүй байдаг
  • Зохисгүйгээр инээдэг, уйлдаг

ОНОШЛОГОО ҮНЭЛГЭЭ[/vc_column_text][/vc_accordion_tab][vc_accordion_tab title=”Хүмүүстэй харилцах талаас”][vc_column_text]

  • Хэлд орохгүй буюу оройтож хэлд ордог
  • Хэлд орсон ч хэлийг хэрэглээ болгодоггүй
  • Дохио зангаа, нүүрний хувирлыг ойлгодоггүй, хэрэглэж мэддэггүй
  • Бусдын хэлсэн үгийг давтан хэрэглэж, өөрийн зүгээс хариулт хэлж мэддэггүй

ОНОШЛОГОО ҮНЭЛГЭЭ[/vc_column_text][/vc_accordion_tab][vc_accordion_tab title=”Давтамжтай, хязгаарлагдмал сонирхол бүхий байдал”][vc_column_text]

  • Шинэ орчин нөхцөлд дасан зохицдоггүй
  • Нэг хэвийн дараалал, байрлал, байдлыг шаарддаг
  • Нэг үг, өгүүлбэрээ маш олон удаа давтаж хэлдэг
  • Нэг л тоглоом буюу эд зүйлээр зориулалтаар нь бус тоглодог
  • Төсөөлөх, төсөөлөн тоглох чадваргүй
  • Нэг л асуултаа хариултыг нь мэдэж байсан ч дахин дахин асуудаг

ОНОШЛОГОО ҮНЭЛГЭЭ[/vc_column_text][/vc_accordion_tab][vc_accordion_tab title=”Мэдрэхүйн талаас”][vc_column_text]

  • Зарим дуу чимээ, ялангуяа чанга чимээнд дургүйцэж айдаг
  • Биедээ огт хүргэхгүй, эсвэл биедээ даралт мэдрэх дуртай
  • Цөөн нэр төрлийн хоол иддэг
  • Үнэрт хэт мэдрэмтгий, шинэ зүйлийг үнэрлэж үздэг
  • Өвдөлтийг хэт юмуу дутуу мэдэрдэг
  • Янз бүрийн дуу авиа гаргадаг

ОНОШЛОГОО ҮНЭЛГЭЭ[/vc_column_text][/vc_accordion_tab][vc_accordion_tab title=”Эрүүл мэндийн талаас”][vc_column_text]

  • Хоол боловсруулах үйл ажиллагаа нь алдагдсан
  • Харшилтай
  • Нойр муутай
  • Хүнсний бус зүйлийг иддэг
  • Хэт хөдөлгөөнтэй эсвэл хэт идэвхгүй
  • Гараа савах, өлмий дээрээ явах, байран дээрээ эргэлдэх гэх мэт хөдөлгөөн хийдэг

ОНОШЛОГОО ҮНЭЛГЭЭ[/vc_column_text][/vc_accordion_tab][/vc_accordion][/vc_column][vc_column width=”1/3″][porto_carousel stage_padding=”0″ margin=”0″ items=”1″ items_lg=”1″ items_md=”1″ items_sm=”1″ items_xs=”1″ animation_delay=”400″ animation_type=”fadeIn”][vc_single_image image=”2889″ img_size=”full”][vc_single_image image=”1776″ img_size=”full”][vc_single_image image=”1775″ img_size=”full”][/porto_carousel][porto_toggles type=”toggle-simple”][vc_toggle title=”Буруу ойлголт” open=”true”]Аутизм гэхээр шууд л гаднаасаа ямар нэг байдлаар танигдах байх гэж бодвол эндүүрэл. Харин энэ чинь эрхэлчихсэн хүүхэд байна даа л гэж ихэнх тохиолдолд харагдана. Тэр хүссэнээ авах гэж орилно, хүсэл нь биелэхгүй бол уйлна, зарим нь 4-5 нас хүрсэн ч ярихгүй, зарим нь ойлгогдохгүй хэлээр шулганах зэрэг нийтлэг төрх ажиглагддаг.[/vc_toggle][vc_toggle title=”Зөвлөмж”]Харилцаанд орохгүй байгаа, өөрийгөө тусгаарладаг хүүхдүүд эргэн тойронд тань байвал заавал мэргэжлийн эмчид үзүүлэхийг зөвлөөрэй.[/vc_toggle][/porto_toggles][/vc_column][/vc_row][vc_row wrap_container=”yes” css=”.vc_custom_1585758285064{padding-top: 50px !important;background-color: #ffffff !important;}”][vc_column offset=”vc_col-md-8 vc_col-xs-12″][vc_custom_heading text=”Сургуулийн нас” font_container=”tag:h2|font_size:28px|text_align:left” use_theme_fonts=”yes” css_animation=”fadeInUp” el_class=”mb-3″][vc_column_text css_animation=”fadeInUp” el_class=”lead mb-4″]Аутизмын хамгийн гол шинж бол харилцаанд оролцох чадваргүй буюу чадвар сул байх явдал байдаг. [/vc_column_text][vc_column_text css_animation=”fadeInUp”][/vc_column_text][/vc_column][/vc_row][vc_row wrap_container=”yes” is_section=”yes” remove_margin_top=”yes” remove_margin_bottom=”yes” remove_border=”yes” css=”.vc_custom_1585758343491{padding-top: 70px !important;background-color: #ffffff !important;}”][vc_column width=”2/3″][vc_custom_heading text=”Танай хүүхдэд доорх шинж тэмдгүүд илэрч байна уу?” font_container=”tag:h4|text_align:left” use_theme_fonts=”yes”][vc_accordion active_tab=”1″ type=”panel-modern” el_class=”mb-5″][vc_accordion_tab title=”Нийгмийн харилцаа талаас”][vc_column_text]

  • Харилцан ярианд ээлжээ хүлээдэггүй (тухайлбал ганцаараа л яриад байдаг, эсвэл яг өөрийнх нь тухай асуухаар хариулж чаддаггүй)
  • Ганц л дуртай сэдвээрээ яриад олон янзын сэдвээр ярихдаа бэрхшээлтэй болдог
  • Хүмүүсийн яриаг шууд утгаар нь ойлгодог (тухайлбал “бүсээ чангалаарай” гэвэл цаад зүйрлэсэн утгыг ойгохгүй өмднийхөө бүсийг чангалдаг)
  • Хоолойны өнгө, аялгуу нь сонин, хэл яриаг сонин хэлбэрээр ашигладаг (жишээлбэл нэг л хэвийн уйтгартай аялагаар, эсвэл гадаад хүн ярьж байгаа юм шиг ярьдаг)
  • Үгийн баялаг ихтэй, албархуу, хуучинсаг маягаар ярьдаг
  • 1, 2-оос олон алхамтай даалгавар гүйцэтгэхдээ хүндрэлтэй болдог
  • Биеийн хөдөлгөөн, хоолойны өнгө зэрэг үгэн бус харилцааны аргуудыг ойлгохдоо муу учраас бусдын сэтгэл санааны байдлыг ойлгохдоо ядмаг
  • Хүний нүд рүү хардаггүй, эсвэл сонин байдлаар хардаг (хүнтэй юм ярих үедээ нүд рүү нь харахгүй дальдрах жишээтэй)
  • Нүүр царайгаараа сэтгэлийн хөдөлгөөнөө илэрхийлэхдээ муу, бусад хүний нүүр царайны илэрхийллийг ойлгодоггүй
  • Өөрийгөө илэрхийлэхдээ дохио зангаа бараг хэрэглэдэггүй
  • Найзуудтайгаа биш, ганцаараа байх хандлагатай
  • Тоглоомонд бусад хүүхдийг өөрийнхөө дүрмээр тоглуулах гээд байдаг
  • Найз нөхөрлөлийн үндсэн зарчмуудыг ойлгодоггүй
  • Маш цөөн найзтай, эсвэл жинхэнэ найзгүй
  • Үеийнхээ хүүхдүүдтэй харилцахдаа бэрхшээлтэй, өөрөөсөө бага насны юмуу том хүмүүстэй илүү харьцдаг
  • Нийгмийн төрөл бүрийн нөхцөл байдалд өөрийгөө зохицуулахдаа муу

ОНОШЛОГОО ҮНЭЛГЭЭ[/vc_column_text][/vc_accordion_tab][vc_accordion_tab title=”Зан үйл талаас”][vc_column_text]

  • Өвөрмөц сонин зүйл сонирхдог (галт тэрэгний хуваарь цээжлэх, янз бүрийн лого цээжлэх гэх мэт)
  • Заавал хийдэг зан үйлүүдтэй байдаг (эд юмсыг өрж тавих, гэрийн бүх хаалгыг хаалттай байлгах гэх мэт)
  • Хэт мэдрэмтгий буюу амархан хямардаг
  • Тодорхой нэг эд зүйлд дуртай байдаг (нэг тоглоомоо хаа ч явсан аваад явдаг гэх мэт)
  • Өөрчлөлтөнд хямардаг, байдлыг нэг хэвэнд байлгах дуртай(хоолны ширээнд суухдаа нэг л газраа суух, ямар нэг зүйлийг тогтсон дарааллаар л хийх гэх мэт)
  • Гараа сэгсрэх, биеэрээ найгах гэх мэт хөдөлгөөн хийдэг
  • Сонин хачин дуу авиаг давтамжтай гаргадаг
  • Мэдрэхүй нь хэт мэдрэмтгий (зарим дуу чимээнд дургүй, цөөн нэр төрлийн хоол иддэг гэх мэт)
  • Биедээ даралт мэдрэх, чичиргээтэй юмыг барих гэх мэтээр сонин мэдрэмж авах дуртай

ОНОШЛОГОО ҮНЭЛГЭЭ[/vc_column_text][/vc_accordion_tab][vc_accordion_tab title=”Бусад шинж тэмдэг”][vc_column_text]

  • Нойронд муу байдаг (унтах гэж уддаг, өглөө эрт сэрчихдэг гэх мэт)
  • Түгшүүртэй, санаа зовсон байдал ихтэй байдаг (шинэ газарт очихдоо, шинэ хүмүүстэй уулзахдаа, шинэ орчин нөхцөлд очихдоо маш их сандардаг, тавгүй болдог гэх мэт)
  • Сэтгэл гутралын байдалтай байдаг (өөрийгөө бусдаас өөр гэдгээ мэдээд, бусад хүн өөрт хэрхэн хандаж байгааг анзаарч сэтгэл зүйн хувьд хямарч байдаг. Ялангуяа шилжилтийн насанд энэ байдал нь бүр их ажиглагддаг)
  • Догшин зан авир гаргадаг (мэдрэмж нь цочирсоноос, эргэн тойрноо ойлгож ядсанаас хямарч догшин зан авир гаргах тохиолдол байна)
  • Хоолны дэглэм муутай (сэтгэл гутралын байдлаасаа болж өөрийгөө тайвшруулах гэж их иддэг)
  • Сургуульдаа явах дургүй, эсвэл явахгүй гэж татгалздаг (найз нөхөдгүй, ойлгомжгүй, мэдрэхүйг нь ядраадаг гэх мэт шалтгаанаар сургуулийн орчин өөрт нь хэт ачаалал өгдөг учраас)

ОНОШЛОГОО ҮНЭЛГЭЭ[/vc_column_text][/vc_accordion_tab][/vc_accordion][/vc_column][vc_column width=”1/3″][porto_carousel stage_padding=”0″ margin=”0″ items=”1″ items_lg=”1″ items_md=”1″ items_sm=”1″ items_xs=”1″ animation_delay=”400″ animation_type=”fadeIn”][vc_single_image image=”2885″ img_size=”full”][vc_single_image image=”1776″ img_size=”full”][vc_single_image image=”1775″ img_size=”full”][/porto_carousel][/vc_column][/vc_row][vc_row wrap_container=”yes” css=”.vc_custom_1585758087696{padding-top: 0px !important;}”][vc_column offset=”vc_col-md-8 vc_col-xs-12″][vc_custom_heading text=”Насанд хүрэгчид” font_container=”tag:h2|font_size:28px|text_align:left” use_theme_fonts=”yes” css_animation=”fadeInUp” el_class=”mb-3″][vc_column_text css_animation=”fadeInUp” el_class=”lead mb-4″]Хэрвээ танд доорх шинжүүд бүгд байдаг ба амьдралд тань саад бэрхшээл учруулдаг бол аутизмын нэг төрөл болох Аспергерийн хам шинжтэй байх магадлалтай учраас мэргэжлийн байгууллагад хандаарай.[/vc_column_text][vc_column_text css_animation=”fadeInUp”]

  1. Нийгмийн янз бүрийн нөхцөл байдал миний хувьд ойлгомжгүй байдаг
  2. Уулзангуутаа яриа эхэлж хүнтэй ярилцах нь боломжгүй санагддаг
  3. Аливаа хүнтэй ярилцахдаа би өөрийн тухай, эсвэл өөрийн сонирхлын тухай ярих гээд байдаг
  4. Аливаа зүйлийн жижиг хэсэг (деталь) ба бодит баримт болсон мэдээллийг (факт) би амархан ойлгож тогтоож авдаг
  5. Бусад хүний бодол, сэтгэлийг таамаглаж, ойлгох нь надад хэцүү байдаг
  6. Зарим зүйл дээр би маш урт хугацаанд анхаарлаа төвлөрүүлдэг
  7. Хүмүүс намайг бүдүүлэг гэж их хэлдэг ч би санаатайгаар бүдүүлэг байдаггүй
  8. Би цөөн зүйлийг маш гүн сонирхдог
  9. Би зарим зүйлийг тогтсон хэв маягаар, давтамжтай хийдэг
  10. Хүнтэй найз болох, найзлах надад их хэцүү байдаг

[/vc_column_text][/vc_column][vc_column offset=”vc_col-md-4″][porto_testimonial animation_delay=”800″ animation_type=”flip”]Aутизм гэх харилцааны эмгэгтэй хүмүүсийн хувьд нийгэмд биеэ авч явах чадвар сул, дийлэнх нь харилцаанд орж чаддаггүй тул наад захын бүх зүйлийг нэг бүрчлэн заах шаардлагатай. Аутизм гэдэг нь өвчин биш эмгэг учраас эдгэхгүй бас хэн нэгэнд халдахгүй гэсэн үг.[/porto_testimonial][/vc_column][/vc_row][vc_row wrap_container=”yes” is_section=”yes”][vc_column][vc_separator][vc_custom_heading text=”Эрт илрүүлэлт” font_container=”tag:h2|font_size:28px|text_align:left” use_theme_fonts=”yes” css_animation=”fadeInUp” el_class=”mb-3″][vc_column_text]Хүүхэд бага насандаа буюу 3-6 насандаа ямар их юм сурдаг нь үнэхээр гайхамшигтай юм. Тэдний бие махбодь, нийгэмшихүй-сэтгэлзүй, хэл яриа ба танин мэдэхүйн чадвар байнга хөгжиж байдаг. Эдгээр нь бүгд нэг нэгэнтэйгээ холбоотой байдаг. Жишээлбэл: хэрэв хүүхэд хэл ярианы хоцрогдолтой байх юм бол тухайн хүүхэд өөрийгөө илэрхийлэх мөн бусад хүүхдүүдтэй тоглохдоо бэрхшээлтэй байна (нийгэмшихүй-сэтгэл зүйн хөгжил) (ОУБ).

Хөгжлийн хоцрогдлыг эрт үед (бага насанд нь) илрүүлэх нь маш чухал. Аль болох эрт илрүүлснээр хөгжих явц нь төдий чинээ үр дүнтэй байна. Мөн та ирээдүйд тохиолдож болох олон хүндрэлээс ч сэргийлж болно.

Аутизмын хүрээний эмгэг (АХЭ)-тэй хүүхдийг 18 сартайгаас нь эсвэл бүр түүнээс ч эрт илрүүлж, оношлох боломжтой байдгийг судлаачид олж тогтоожээ. Хүүхэд хоёр нас хүрэх үед туршлагатай мэргэжилтнээр оношлуулах нь хамгийн найдвартай гэж үздэг. Гэхдээ олон хүүхэд эцсийн оношлогоогоо үүнээс нэлээн хожуу хийлгэж байна. Ингэж хоцорч оношлуулах нь тухайн АХЭ-тэй хүүхдүүдэд туслах боломжийг огт ашиглахгүй өнгөрөөж байна гэсэн үг юм.[/vc_column_text][/vc_column][/vc_row][vc_row wrap_container=”yes” is_section=”yes” css=”.vc_custom_1585758743284{background-color: #ffffff !important;}”][vc_column][vc_custom_heading text=”Эрт үеийн оролцооны ач холбогдол” font_container=”tag:h2|font_size:28px|text_align:left” use_theme_fonts=”yes” css_animation=”fadeInUp” el_class=”mb-3″][vc_column_text css=”.vc_custom_1585758851062{background-color: #ffffff !important;}”]Эрт үеийн оролцооны үр дүнд хүүхэд болон гэр бүлийн аль аль нь сайжирдаг гэдгийг судалгаагаар тогтоосон байдаг. Эхний ээлжинд, хүүхдэд ойр тойронд нь юу болж байгааг анзаарахыг сургах, бусдыг даган дуурайх, дараа нь харилцааны чадвараа сайжруулах зэргийг заадаг ажээ.

Аливаа хүүхдэд хөгжлийн хоцрогдол ажиглагдвал эцэг эхэд нь “Эрт үеийн оролцоо” (Early Intervention)-ны үнэлгээнд хамрагдахыг зөвлөөрэй.

Хүүхдийн хэрэгцээ шаардлагаас хамаарч “Эрт Үеийн Оролцоо” нь хэл ярианы чадварыг дээшлүүлэх, өөртөө үйлчлэх чадвар суулгах болон хөдөлгөөн засал гэх мэт олон янз байдаг.[/vc_column_text][/vc_column][/vc_row][vc_row wrap_container=”yes” is_section=”yes” css=”.vc_custom_1585772254265{background-color: #ffffff !important;}”][vc_column css=”.vc_custom_1585772211714{background-color: #ffffff !important;}”][vc_custom_heading text=”Хандах мэргэжилтнүүд” font_container=”tag:h2|font_size:28px|text_align:left” use_theme_fonts=”yes” css_animation=”fadeInUp” el_class=”mb-3″][vc_column_text]

  • Хүүхдийн эмч, хүүхдийн сэтгэл зүйн эмч, хүүхдийн өсөлт хөгжлийн мэргэжилтэн
  • Хүүхдийн гэдэс дотрын мэргэжилтэн (ихээр гүйлгэх, өтгөн хатах, цустай өтгөн гаргах, гүйцэт боловсроогүй өтгөн гаргах тохиолдолд)
  • Мэдрэлийн эмч (хэрэв таталт өгдөг бол)
  • Сонсгол шалгуулах
  • Хэлзасалч (ST)
  • Ахуйзасалч (OT)
  • Хөдөлгөөн засалч(PT)
  • Хоолтэжээлийн мэргэжилтэн
  • Хараа Зүйч (харааны засал)
  • Бариачэсвэл нуруу нугасны уламжлалтын эмч
  • Хөгжимба тоглоомын засалч
  • Нийгмийн ажилтан / Гэр бүлийн зөвлөгөө

[/vc_column_text][/vc_column][/vc_row][vc_row wrap_container=”yes” is_section=”yes” css=”.vc_custom_1585772154651{background-color: #ffffff !important;}”][vc_column css=”.vc_custom_1585772174845{background-color: #ffffff !important;}”][vc_custom_heading text=”Хавсарсан шинж тэмдэг” font_container=”tag:h2|font_size:28px|text_align:left” use_theme_fonts=”yes” css_animation=”fadeInUp” el_class=”mb-3″][vc_column_text]Аутизмтай хавсран илрэх шинж тэмдгүүд ба хоёрдогч бэрхшээл

Оюуны бэрхшээл– оюуны үйл ажиллагаа нь ерөнхийдөө хоцрогддог. Ялангуяа хэл ярианы хөгжлийн хоцрогдол давамгайлна. Жишээлбэл, хүний хэлснийг ойлгохгүй, зөвхөн өөрийнхөө дураар тоглож буй мэт харагддаг.

Хэт хөдөлгөөнтэй, түргэн цочмог– өрөөн дотуур тойрч гүйнэ, үсэрч харайна, эсвэл зогсолтгүй эргэлдэж хөдөнө.

Сэтгэл зүйн хувьд тогтворгүй– уйлж хашгична, юм цохиж нүднэ, утга учиргүй инээнэ, уурлана, хөөрнө гэх мэтчилэн сэтгэл санаагаа илэрхийлэхдээ тааруу.

Өөрийгөө гэмтээх үйлдэл– санаснаар нь болохгүй бол уурлаж уйлагна, өөрийнхөө толгой, нүүрийг балбана, эргэн тойрны хүмүүст уураа гарган цохиж нүднэ, эсвэл гараа хазна.

Эв дүй муутай, болхидуу– нарийн чимхлүүр хөдөлгөөн хийх болон хөдөлгөөнөө зохицуулахдаа тааруу байх зэрэг байдал ажиглагдана.

Хоол боловсруулах эрхтний хямрал– Харвардын их сургуулийн Хоол боловсруулах эрхтэн тогтолцооны багш, Бостоны Масс Женерал эмнэлгийн эмч Доктор Тим Бю нь аутизмтай 1000 гаруй хүүхдэд ходоодны дурангаар шинжилгээ хийжээ. Эхний 400 хүүхдэд хийсэн шинжилгээгээр аутизмтай хүүхдүүдэд хоол боловсруулах, гэдэс дотрын өвчин ердийн хүүхдүүдээс илүү түгээмэл байдгыг олж мэджээ.

  • 20% Улаан хоолойн үрэвсэл
  • 12%Бүдүүн гэдэсний үрэвсэл
  • 10%Доод гэдэсний үрэвсэл
  • 12%Ходоодны үрэвсэл
  • 55%Лактаза ферментийн дутагдал

Шаардлагатай тохиолдолд хоол боловсруулах эрхтэний эмчид үзүүлээрэй.

Нойргүйдэл Нойр нь хүрэхгүй байх, бүр хэдэн өдрөөр ч унтахгүй сэрүүн байх, өдөр шөнийг ялгахгүй болох, унтуулахад хэцүү, унтсан үедээ амархан сэрж сэрвэгнэх, түрхэн хугацаанд (1-2 цаг) унтаад сэрдэг гэх мэт. Үүний үр дүнд эцэг эхчүүд нойрны дутагдалд орохнь бий.

Таталт

Таталт болон түүнтэй хавсарсан өвчлөл, нас ахих тусам нэмэгддэг.  Шалтгаан нь тодорхойгүй.

Өвдөлтөндхариу үзүүлэх- Өвдөлтөнд хариу үйлдэл бага үзүүлэх / огт үзүүлэхгүй байх эсвэл өвдөлтөнд хэт их мэдрэмтгий байх

Дээрх хавсарсан шинж тэмдэг нь хүүхэд бүрт харилцан адилгүй, ялгаатай байх бөгөөд аутизмтай бүх хүүхдэд хоёрдогч бэрхшээл илэрнэ гэсэн үг биш. Дээр дурьдсан шинжүүд нь зөвхөн нийтлэг жишээ юм.[/vc_column_text][/vc_column][/vc_row][vc_row][vc_column][/vc_column][/vc_row]