Төрийн болон ТББ-ууд

[vc_row][vc_column][vc_column_text]

Төрийн байгууллагууд

Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар. Шинэ агентлаг Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай конвенц, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль болон холбогдох хууль, тогтоомжийн хэрэгжилт, салбар дундын зохицуулалтыг хангах, тэдгээр иргэний хөгжил, нийгмийн амьдралд оролцох оролцоог дэмжих, хамт олонд түшиглэн хамруулан хөгжүүлэх, тэдний талаарх олон нийтийн ойлголт, хандлагыг өөрчлөхөд үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллаж байна.

Сэргээн засалт, сургалт, үйлдвэрлэлийн төв

Хөдөлмөр Нийгэм Хамгааллын Яамны харьяа “Сэргээн засалт, сургалт, үйлдвэрлэлийн төв”-ийн дэргэдэх мэргэжлийн боловсрол, ур чадвар олгох сургуульд 2018-2019 оны хичээлийн жилд 87 суралцагч нийт 8 мэргэжлээр 1-2,5 жил суралцаж төгссөн.

Түр сургалт хэлбэрээр хөгжлийн бэрхшээлтэй буюу зорилтот бүлгийн иргэдэд анх мэргэжил олгож эхэлсэн тус сургалтын төв өдгөө модон эдлэлийн мужаан, хэвлэлийн график дизайнер, тогооч, талх, нарийн боов, үйлдвэрлэлийн технологийн ажилтан, оёмол бүтээгдэхүүний оёдолчин, гар утас телефон аппаратын засварчин, бэлэг дурсгалын зүйл урлаач, киттельчин зэрэг  мэргэжлээр боловсрол олгодог бөгөөд мэргэжлээрээ амжилттай суралцаж байгаа суралцагч төгсөхөөсөө өмнө ажлын байртай болох боломжтой ажээ.

ХНХЯ-ны харьяа, Улсын хэмжээнд ганц болох тус сургалтын төв нь зорилтот бүлгийн 15-45 насны иргэдийг суурь боловсролын түвшин, мэргэжил, харъяалал хамааралгүй үнэ төлбөргүй сургах, дотоод гадаад орчны хүртээмжийг бий болгон бүрдүүлснээрээ онцлог юм.

Төрийн бус байгууллагууд

“Монголын Аутизмын Холбоо” ТББ

Монголын Аутизмын Холбоо 2014 онд аутизмтай хүүхэдтэй эцэг эхчүүдийн санаачлагаар байгуулагдан үйл ажиллагаагаа явуулж байна. Манай холбооны туйлын зорилго бол Монгол улсад аутизмтай хүүхэд, насанд хүрэгчидэд хамгийн ээлтэй орчинг бий болгоход хувь нэмрээ оруулах явдал юм. Бид эцэг эхчүүдийг чадавхжуулахад гол анхаарлаа хандуулдаг. Учир нь эцэг эхчүүд бол хүүхдийнхээ хувьд хамгийн ойр дотно, хамгийн сайн ойлгодог төдийгүй хүүхэддээ хамгийн сайн тусалж хамгаалж чаддаг гол хүмүүс байдаг.

Монголын Аутизмын Холбоо дараах зорилтуудын дагуу үйл ажиллагаагаа явуулж байна. Үүнд:

  • Сургалт хийх, мэдээлэл өгөх, эх сурвалж хэрэглэгдэхүүнээр хангах, зөвөлгөө өгөх зэргээр эцэг эхчүүдийг дэмжих
  • Аутизмтай хүүхэд, насанд хүрсэн хүн бүрийн боловсролын хүртээмжийг сайжруулах (тэгш хамруулах, тусгай сургалт), эрүүл мэндийн болон бусад үйлчилгээг сайжруулах
  • Аутизмын эрт оношлогоо илрүүлэлтийг сайжруулах, эрт үеийн сургалт, засал, оролцоог нэмэгдүүлэх
  • Аутизмын тухай ойголтыг дэлгэрүүлэх, эерэг хандлагыг нийгэмд бий болгох
  • Төрийн ба төрийн бус байгууллагуудтай дээрх зорилтуудаа хэрэгжүүлэхдээ хамтран ажиллах
  • Олон улсын шилдэг тэргүүн туршлагыг Монголд нэвтрүүлэн нутагшуулахын тулд гадаадын байгууллагуудтай хамтран ажиллах
  • Хот болон хөдөө орон нутгийн олон нийт, багш, эмч мэргэжилтнүүдэд зориулсан сургалтуудыг зохион байгуулж, аутизмын тухай мэдээллийг түгээн дэлгэрүүлэх, аутизмтай хүүхдүүдтэй харилцах арга зүй, тэдэнтэй ажиллах арга барил зөвлөгөө өгөх

Улаанбаатар хот, Баянгол дүүрэг

3-р хороо, Дунд Гол гудамж, 30А байр 32 тоот

Утас: 9913-8914, 91859191

FB: Autism Association of Mongolia

И-мэйл: autismassociationmongolia@gmail.com

www.autism.mn

“Аутизм Монгол Анд” ТББ

“Аутизм Монгол-Анд” Нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллага нь 2012 оны 5 дугаар сарын 4-нд “Анд Хүүхдүүд” ТББ нэртэйгээр аутизмын эмгэгтэй хүүгийн эцэг эхийн санаачилгаар үүсгэн байгуулагдаж, өнөөг хүртэл тогтвортой үйл ажиллагаа явуулж байна. Мөн 2014 оны 9-р сараас эхлэн дэргэдээ Анүүлэн Аз Жаргал цэцэрлэгийг нээн аутизмын эмгэгтэй хүүхдүүдэд сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээ үзүүлж байна. Манай ТББ нь Аутизмын хүрээний эмгэгтэй хүүхдүүдэд үзлэг оношилгоо хийх, оношлогдсон хүүхдүүдийг эмчилгээний сургалт, засалд хамруулах, тэдний эцэг эхчүүдэд сэтгэл зүйн болон мэргэжлийн зөвлөгөө өгөх, аутизмын эмгэгийн талаарх олон нийтийн мэдлэг ойлголтыг бий болгох зорилготойгоор ажиллаж байна.

Аутизм Монгол АНД ТББ дараах зорилтуудын дагуу үйл ажиллагаагаа явуулж байна. Үүнд:

  • Анүүлэн Аз Жаргал цэцэрлэгт 2019 оос 2020 оны хичээлийн жилд 24 АХЭ-тэй хүүхэд хамрагдаж байна.
  • Аутизмын хүрээний эмгэгтэй байж болзошгүй хүүхдүүдэд үнэлгээ оношилгоо хийх.
  • АХЭ-тэй хүүхэдтэй эцэг эхчүүдэд зөвлөгөө, сургалт явуулах.
  • АХЭ-ийн үнэн зөв мэдээллийг олон нийтэд түгээх, таниулах ажил зохион байгуулах.
  • Австрали, АНУ, Солонгос, ХБНГУ гэх мэт олон улсын салбартаа тэргүүлэх зөвлөх багш нарыг урьж, багш сэтгэл зүйчдээ сурган, шинэлэг сургалтын арга хэрэглэгдэхүүнийг нэвтрүүлж байна.

Хаяг: Хан-уул дүүрэг, 15-р хороо, Туул голын гудамж, 69а байр

Утас: 70134053, 70134055

И-майл: psychologist@autismmongolia.mn, kindergarten@autismmongolia.mn

FB:https://www.facebook.com/Autism.Mongolia/

“Аутизм Судлалын Хүрээлэн” ТББ

Монголын Аутизм Судлалын Хүрээлэн ТББ нь 2017 онд аутизмтай хүүхэдтэй эцэг эхийн санаачлагаар байгуулагдан үйл ажиллагаагаа явуулж байна.

Манай байгууллага нь Хэрэглээний сэтгэл судлалын хүрээлэн ТББ-тай хамтран дараах зорилтуудын хүрээнд үйл ажиллагаа явуулж байна. Үүнд:

  • Аутизмын хүрээний эмгэг болон оюуны ялгаатай хөгжилтэй хүүхдүүдийг эрт илрүүлж, хөгжлийн үнэлгээг мэргэжлийн түвшинд хийх
  • Хөгжлийн түвшинд тохирсон тусгай хөгжүүлэх сургалт терапи, төсөл хөтөлбөр санаачлан хэрэгжүүлж, хөгжлийн хоцрогдлыг багасган бие даан амьдрах чадварыг хөгжүүлэх
  • Аутизмын хүрээний эмгэгтэй хүүхдүүдийн статистик тоо бүртгэлийг хөтлөн, улмаар аутизмын талаарх мэдлэг, хандлага, зан үйлийн судалгааг бий болгох
  • Аутизм болон оюуны ялгаатай хөгжилтэй хүүхдүүдэд хандах нийгмийн эерэг хандлагыг бий болгох нөлөөллийн үйл ажиллагааг эрчимжүүлж, тэднийг нийгмийн идэвхитэй иргэн болоход туслах

Үйл ажиллагааны чиглэл:

  • Мэргэжлийн сэтгэл судлаачдын хөгжлийн үнэлгээ
  • Мэргэжлийн баг бүрэлдэхүүний албан ёсны хариу
  • Бие даан амьдрах чадварыг хөгжүүлэх засал сургалт
  • Зөвөлгөө, зөвлөмж
  • Аутизмын албан оноштой хүүхдүүдийн тоо, бүртгэл
  • Аутизмтай хүүхэд тэдгээрийн гэр бүл болон нийгмийн мэдлэг, хандлага, зан үйлийн судалгаа
  • Ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг гадаад улс орнуудын байгууллагуудтай холбоо тогтоох, хамтран ажиллах
  • Эцэг эх, асран хамгаалагчдад мэдээлэл өгөх, сургалт, уулзалт
  • Нийгмийн эерэг хандлагын төлөвшүүлэх олон талт ажлууд хамтран зохион байгуулах
  • Нийгмийн хариуцлага

Хаяг: УБ хот, СБД, 7-р хороо, Бээжингийн гудамж, Орчлон цэцэрлэг сургуулийн цогцолбор

Утас: 80511516, 99102182

И-майл: autismmgl@gmail.com

Facebook: Autism research institute of Mongolia

Аутизм ба Бусад Онцгой Хүүхдүүдийн Академи

Аутизм ба Бусад Онцгой Хүүхдүүдийн Академи нь 2019 оны 8 сард АНУ-ын Хүний их эмчийн лицензтэй (ECFMG Certificate), дэлхийн шилдэг 10 их сургуулийн нэгт ордог, Columbia University, Teachers College-д хөгжлийн бэрхшээл, тэр дундаа Тусгай боловсрол, Зан үйлийн сэтгэл судлал (ABA), Харилцааг нэмэгдүүлэх орлуулах хэрэгслийн интервенцийн чиглэлээр нарийн мэргэшсэн Б. Солонго эмч үүсгэн байгуулсан.

Хэдийгээр байгуулагдаад удаагүй ч интервенцид хамрагдсан хүүхдүүдийн дунд амаараа ярьж эхэлсэн хувь өндөр (70%) байхаас гадна зарим аутизмын оношоо гээх тохиолдол ч ажиглагдаж байгаа бөгөөд цаашид илүү олон хүүхдэд хүрч үйлчлэх зорилго тавин ажиллаж байна (аутизмын хүрээний эмгэгтэйгээс гадна оюуны бэрхшээл, сурлагын бэрхшээл, тусгай хэл ярианы бэрхшээл, саа саажилт гэх мэт).

Бид Аутизм болон оюуны бэрхшээл, хэл ярианы бэрхшээл, зэрэг ямар ч хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн хэл засал, хөгжлийн хоцрогдлыг засах, ердийн хүүхдүүдийн дунд амжилттай сурах, идээдүйд бие даан амжилттай амьдрахад чухал чадваруудыг эмзэмшүүлэхийн тулд олон улсад хамгийн үр дүнтэй нь нотлогдсон эмчилгээ интервенцүүдийг (АВА, тусгай сургалт, техник технологийн давуу талыг ашиглах г.м) Монголдоо санал болгох, илүү олон хүүхдэд хүрч үйлчлэх боломжтой болох эрхэм зорилго болгон ажилладаг.

Аутизм ба Бусад Онцгой Хүүхдүүдийн Академи  нь одоогоор дараах үйлчилгээг явуулж буй бөгөөд цаашид үйл ажиллагаагаа тэлж хөгжлийн хоцрогдол, бэрхшээлтэй хүүхэд иргэдийн амьдралыг өөрчлөх илүү олон үйлчилгээг шатчилан нэвтрүүлэхээр бэлтгэн ажиллаж байна:

  1. Үнэлгээ/Оношилгоо
  2. a) Аутизмын хүрээний эмгэгийн олон улсын стандарт үнэлгээ, оношилгоо хийх
  3. b) Хөгжлийн бэрхшээлийн үнэлгээ, оношилгоо хийх (Аутизмын хүрээний эмгэгээр тайлбарлагдахгүй бусад хөгжлийн бэрхшээлүүд)
  4. c) Оюуны бэрхшээлийн оношилгоо
  5. Эцэг эх асран хамгаалагчид зориулсан зөвлөгөө болон сургалт
  6. a) Хийсэн үнэлгээн дээрээ суурилан тухайн хүүхдийн хэл яриа болон хөгжлийн бэрхшээлийн тусгайлсан зөвлөгөө өгөх
  7. b) “Хүүхдийнхээ хэл яриа, харилцааг хөгжүүлж, зан авирын асуудлуудтай хэрхэн тэмцэх” сэдэвт дадлага практик бүхий сургалт
  8. Нотолгоонд суурилсан хэл засал, хөгжлийн хоцрогдолыг бууруулах АВА интервенци
  9. a) 2-9 насны хэл ярианы бэрхшээлтэй бөгөөд Аутизмын хүрээний эмгэгтэй хүүхдүүдэд нотолгоонд суурилсан хэл засал, хөгжлийн хоцрогдолыг бууруулах АВА, тусгай боловсрол, ААС (Харилцааг дэмжих, орлуулах хэрэгслүүд)-д суурилсан Хэл засал, зан авирын эмчилгээг хийх.
  10. Сургууль, цэцэрлэг эрүүл мэндийн байгууллагуудад сургалт зөвлөгөө хамтран ажиллах
  11. a) Сургууль, цэцэрлэг, Эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх байгууллага зэрэгтэй хамтран ажиллах, сургалт зохион байгуулах, зөвлөгөө өгөх (хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг хэрхэн амжилттай тэгш хамруулан сургах тухай гм).
  12. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдтэй ажиллах боловсон хүчин бэлдэх
  13. a) Монгол улсад аутизм ба бусад хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдтэй ажиллах, тэгш хамруулах боловсролд зөвлөгөө боломжтой чадварлаг АВА терапист, тусгай боловсролын багш нар бэлдэхэд үүсгэн байгуулагчийн төгссөн сургууль болох Columbia University-тэй хамтрах ажиллах.

Хаяг:   СБД, 8-р хороо, Ж.Батмөнхийн Гудамж, Аутизм ба Бусад Онцгой Хүүхдүүдийн Академи, (МУИС-ийн Бизнесийн Сургуулийн Ард )

Утас:    9885-9555, 9919-7935,

И-майл:          autismacademy.mn@gmail.com

FB:                  Аутизм Онцгой Хүүхдүүдийн Академи

Вебсайт:         (Удахгүй ашиглалтанд орно)

“Монголын Тусгай Олимпийн Хороо” ТББ

Тусгай Олимп нь спортын уралдаан, тэмцээнээр дамжуулж оюуны бэрхшээлтэй хүмүүсийг хөгжүүлэх, урам дэм өгөх, бие бялдрыг эрүүлжүүлэх, тэднийг бидний адил тэгш эрхтэй иргэн гэдгийг олон нийт, нийгэмд таниулах зорилготой дэлхийн 170 гаруй улсын гишүүнчлэлтэй дэлхийд 5 сая гаруй тамирчинтай Олон улсын байгууллага юм.

Монголын Тусгай Олимпийн Хороо (МТОХ) нь 2013 онд үүсгэн байгуулагдаж, Олон улсын Тусгай Олимпийн хөдөлгөөнд нэгдэн орсон. Энэ хугацаанд нийт 2000 гаруй тамирчин, 80 дасгалжуулагч багш, 300 орчим сайн дурын ажилтан, эмч мэргэжилтэн, 1500 гаруй эцэг эхийн төлөөллийг эгнээндээ багтаан үйл ажиллагаагаа явуулж байна. Эрүүл мэнд, спорт биеийн тамир, чийрэгжилт, зөв хооллох, гэр бүл тамирчддаа эрүүл мэндийн боловсрол олгох үйл ажиллагааг жилийн турш зохион байгуулж ажиллаж байна.

Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Express Tower, 607 тоот

7014-2780

http://www.specialolympics.org

fb://Special Olympics Mongolia

[/vc_column_text][/vc_column][/vc_row]