Эрүүл мэнд

[vc_row][vc_column][vc_column_text]Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв (СЭМҮТ)

 

 

Хавсралт

СЭТГЭЦИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН 

АУТИЗМЫН ХҮРЭЭНИЙ ЭМГЭГТЭЙ ХҮҮХДҮҮДЭД ҮЗҮҮЛЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ МЭДЭЭЛЭЛ

Эрүүл мэндийн яамны харьяа Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв нь сэтгэцийн эрүүл мэндийн төрөлжсөн мэргэжлийн тусламж үйлчилгээг үндэсний хэмжээнд үзүүлдэг, сэтгэцийн эрүүл мэндийн тухай хуулиар зохицуулагдсан ажилладаг улсын хэмжээний лавлагаа төв юм.

Тус Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн Хүүхэд өсвөр үеийн клиник нь Монгол улсын 21 аймаг, Улаанбаатар хотын 9 дүүргийн 18 хүртэлх насны хүүхдүүдэд дараах тусламж үйлчилгээг үзүүлж байна.Үүнд:

Зорилго: 18 хүртэлх насны хүүхдэд сэтгэцийн эрүүл мэндийн төрөлжсөн мэргэжлийн тусламж үйлчилгээг батлагдсан стандарт, удирдамжийн дагуу үзүүлэх

Зорилт:

  1. 18 хүртэлх насны хүүхдэд урьдчилан сэргийлэх үзлэг хийх
  2. Сэтгэцийн эрүүл мэндийн төрөлжсөн мэргэжлийн тусламж үзүүлэх
  3. Сэтгэцийн эмгэгийг эрт оношлох, эмчлэх, давтан үзлэг хийх
  4. Мэргэжлийн зөв тусламж авахад чиглүүлэх
  5. Эрүүл мэндийн боловсрол олгох

Үндсэн чиг үүргийн хүрээнд:

  1. Үзлэг хийж картанд тэмдэглэл хөтлөх
  2. Шаардлагатай шинжилгээнд явуулах
  3. Зөвлөгөө өгөх
  4. Эмчилгээ бичих
  5. Ар гэрийнхэнд зөвлөгөө өгөх, эрүүл мэндийн боловсрол олгох
  6. Баримт бичиг хөтлөх

Хүүхэд өсвөр үеийн клиник нь Аутизмын хүрээний эмгэгийг Өвчний олон улсын 10-р ангиллын F84 –“Хөгжлийнтүгээмэл эмгэгүүд” бүлгийн шалгуур үзүүлэлтүүдээр оношилж байна.

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв нь зөвхөн аутизмын хүрээний эмгэгийн оношийг баталгаажуулж өгөх үүрэгтэй байдаг.

Аутизмын хүрээний эмгэгтэй хүүхдэд бусад чиглэлээр тусламж үйлчилгээ үзүүлдэг төрийн ба төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллахад бид бүхэн үргэлж нээлттэй байх болно.

ХҮҮХЭД, ӨСВӨР ҮЕИЙН КЛИНИКИЙН ҮЗЛЭГИЙН КАБИНЕТ

https://ncmh.gov.mn/index

Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв (ЭХЭМҮТ)

https://www.ehemut.mn/

 Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн төв
Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төв” 2019 оны 6-р сард нээлтээ хийсэн.  “Олон улсын стандартад нийцсэн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд зориулсан анхны сэргээн засах хөгжлийн төв бөгөөд дотроо хэвтэн эмчлүүлэх, бүх төрлийн усан эмчилгээ, хөдөлгөөнт эмчилгээ гээд олон төрлийн сэргээн засах эмчилгээ үзүүлэх боломжийг бүрдүүлсэн байна.Мөн 180 гаруй мэргэжлийн эмч, ажилтантай анхны жишиг хөгжлийн төв билээ.

Энэхүү төв нь 250 өвчтөн хүлээн авах ортой, мөн тооны хүүхдэд гадуур амбулатори эмчилгээ үзүүлэх хүчин чадалтай юм байна. Тус төв нь хүлээн авах тасаг, нөхөн сэргээлтийн тасагтай төдийгүй нөхөн сэргээлтийн сургалтын төвтэй аж. Өдөрт 500 хүүхдийг эцэг, эх, асран хамгаалагчийн хамт сэргээн засах эмчилгээ, сургалтад хамруулах боломжтой.

Мөн тус төвд хөдөө орон нутаг, алслагдсан дүүргээс ирсэн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд эцэг, эхийн хамтаар 14-21 хоногоор хэвтэн эмчлүүлэх боломжтой. Түүнчлэн нарийн багажийн шинжилгээ, оношлогоо, сэргээн засах хөдөлгөөн засал, ахуй засал, хэл заслын эмчилгээ, шаардлагатай туслах хэрэгсэл буюу протез, ортопед хийлгэн авах зэрэг олон үйлчилгээ авах боломжтой юм.

Хөгжлийн бэрхшээлтэй хүний сэргээн засах төв

Монгол Улсын Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуульд сэргээн засах болон сувилахуйн дагнасан тусламж, үйлчилгээний зохион байгуулалтыг нэмэлтээр тусгасан байдаг. Монгол Улсын Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар хөгжлийн бэрхшээлтэй иргэнд ээлтэй эрүүл мэндийн байгууллагуудын бүтцийг шинээр бий болгосон билээ.

Эрүүл мэндийн сайд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын хамтарсан 2018 оны А/69/48 дугаар тушаалаар

  • Байнгын асаргаа шаардлагатай ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэний өвчин, гэмтлийн жагсаалт,
  • Байнгын асаргаа шаардлагатай 0-16 хүртэлх насны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн өвчин, гэмтлийн жагсаалт,
  • Байнгын асаргаа шаардлагатай ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, хүүхдийг үнэлэх шалгуур, үзүүлэлт,
  • Байнгын асаргаа шаардлагатай иргэн, хүүхдийг тодорхойлох заавар,
  • Байнгын асаргаа шаардлагатай иргэн, хүүхдийн тодорхойлолт маягт”-ыг тус тус

батлан хэрэгжүүлж байна.

Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 78 дугаар тогтоолоор батлагдсан “Эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэндийн үндэсний хөтөлбөр”-ийн 3.2.2.9 дэх заалтанд шинээр төрсөн нярай бүрийг 4 төрлийн тандалт шинжилгээнд (нярайн түнхний хэт авиан скрининг, нярайн сонсголын скрининг, дутуу нярайн ретинопатийн скрининг, бодисын солилцооны төрөлхийн зарим эмгэгийн скрининг) хамруулахаар заасан. Энэхүү хөтөлбөрийн гол зорилго нь нярайн тандалт шинжилгээний иж бүрэн аргыг эрүүл мэндийн тогтолцоонд үе шаттайгаар, бүрэн нэвтрүүлснээр нярайн өвчлөл, эндэгдлийг бууруулах, хүүхдийг хөгжлийн бэрхшээлтэй болохоос сэргийлэхэд оршиж байгаа юм.

Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2018 оны 10 дугаар тогтоолоор “Эрүүл мэндийн даатгалын сангаас үнийн хөнгөлөлт үзүүлэх хүүхдийн зайлшгүй 57 шаардлагатай эмийн нэр, төрөл, үнийн дээд хязгаар, хөнгөлөх хэмжээ”-г шинэчлэн баталлаа.[/vc_column_text][/vc_column][/vc_row][vc_row][vc_column][vc_column_text]Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв (СЭМҮТ)

 

 

Хавсралт

 

 

СЭТГЭЦИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН 

АУТИЗМЫН ХҮРЭЭНИЙ ЭМГЭГТЭЙ ХҮҮХДҮҮДЭД ҮЗҮҮЛЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ МЭДЭЭЛЭЛ

 

Эрүүл мэндийн яамны харьяа Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв нь сэтгэцийн эрүүл мэндийн төрөлжсөн мэргэжлийн тусламж үйлчилгээг үндэсний хэмжээнд үзүүлдэг, сэтгэцийн эрүүл мэндийн тухай хуулиар зохицуулагдсан ажилладаг улсын хэмжээний лавлагаа төв юм.

Тус Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн Хүүхэд өсвөр үеийн клиник нь Монгол улсын 21 аймаг, Улаанбаатар хотын 9 дүүргийн 18 хүртэлх насны хүүхдүүдэд дараах тусламж үйлчилгээг үзүүлж байна.Үүнд:

Зорилго:18 хүртэлх насны хүүхдэд сэтгэцийн эрүүл мэндийн төрөлжсөн мэргэжлийн тусламж үйлчилгээг батлагдсан стандарт, удирдамжийн дагуу үзүүлэх

Зорилт:

  1. 18 хүртэлх насны хүүхдэд урьдчилан сэргийлэх үзлэг хийх
  2. Сэтгэцийн эрүүл мэндийн төрөлжсөн мэргэжлийн тусламж үзүүлэх
  3. Сэтгэцийн эмгэгийг эрт оношлох, эмчлэх, давтан үзлэг хийх
  4. Мэргэжлийн зөв тусламж авахад чиглүүлэх
  5. Эрүүл мэндийн боловсрол олгох

Үндсэн чиг үүргийн хүрээнд:

  1. Үзлэг хийж картанд тэмдэглэл хөтлөх
  2. Шаардлагатай шинжилгээнд явуулах
  3. Зөвлөгөө өгөх
  4. Эмчилгээ бичих
  5. Ар гэрийнхэнд зөвлөгөө өгөх, эрүүл мэндийн боловсрол олгох
  6. Баримт бичиг хөтлөх

Хүүхэд өсвөр үеийн клиник нь Аутизмын хүрээний эмгэгийг Өвчний олон улсын 10-р ангиллын F84 –“Хөгжлийнтүгээмэл эмгэгүүд” бүлгийн шалгуур үзүүлэлтүүдээр оношилж байна.

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв нь зөвхөн аутизмын хүрээний эмгэгийн оношийг баталгаажуулж өгөх үүрэгтэй байдаг.

Аутизмын хүрээний эмгэгтэй хүүхдэд бусад чиглэлээр тусламж үйлчилгээ үзүүлдэг төрийн ба төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллахад бид бүхэн үргэлж нээлттэй байх болно.

ХҮҮХЭД, ӨСВӨР ҮЕИЙН КЛИНИКИЙН ҮЗЛЭГИЙН КАБИНЕТ

https://ncmh.gov.mn/index

Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв (ЭХЭМҮТ)

https://www.ehemut.mn/

 Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн төв
Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төв” 2019 оны 6-р сард нээлтээ хийсэн.  “Олон улсын стандартад нийцсэн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд зориулсан анхны сэргээн засах хөгжлийн төв бөгөөд дотроо хэвтэн эмчлүүлэх, бүх төрлийн усан эмчилгээ, хөдөлгөөнт эмчилгээ гээд олон төрлийн сэргээн засах эмчилгээ үзүүлэх боломжийг бүрдүүлсэн байна.Мөн 180 гаруй мэргэжлийн эмч, ажилтантай анхны жишиг хөгжлийн төв билээ.

Энэхүү төв нь 250 өвчтөн хүлээн авах ортой, мөн тооны хүүхдэд гадуур амбулатори эмчилгээ үзүүлэх хүчин чадалтай юм байна. Тус төв нь хүлээн авах тасаг, нөхөн сэргээлтийн тасагтай төдийгүй нөхөн сэргээлтийн сургалтын төвтэй аж. Өдөрт 500 хүүхдийг эцэг, эх, асран хамгаалагчийн хамт сэргээн засах эмчилгээ, сургалтад хамруулах боломжтой.

Мөн тус төвд хөдөө орон нутаг, алслагдсан дүүргээс ирсэн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд эцэг, эхийн хамтаар 14-21 хоногоор хэвтэн эмчлүүлэх боломжтой. Түүнчлэн нарийн багажийн шинжилгээ, оношлогоо, сэргээн засах хөдөлгөөн засал, ахуй засал, хэл заслын эмчилгээ, шаардлагатай туслах хэрэгсэл буюу протез, ортопед хийлгэн авах зэрэг олон үйлчилгээ авах боломжтой юм.

Хөгжлийн бэрхшээлтэй хүний сэргээн засах төв

Монгол Улсын Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуульд сэргээн засах болон сувилахуйн дагнасан тусламж, үйлчилгээний зохион байгуулалтыг нэмэлтээр тусгасан байдаг. Монгол Улсын Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар хөгжлийн бэрхшээлтэй иргэнд ээлтэй эрүүл мэндийн байгууллагуудын бүтцийг шинээр бий болгосон билээ.

Эрүүл мэндийн сайд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын хамтарсан 2018 оны А/69/48 дугаар тушаалаар

  • Байнгын асаргаа шаардлагатай ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэний өвчин, гэмтлийн жагсаалт,
  • Байнгын асаргаа шаардлагатай 0-16 хүртэлх насны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн өвчин, гэмтлийн жагсаалт,
  • Байнгын асаргаа шаардлагатай ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, хүүхдийг үнэлэх шалгуур, үзүүлэлт,
  • Байнгын асаргаа шаардлагатай иргэн, хүүхдийг тодорхойлох заавар,
  • Байнгын асаргаа шаардлагатай иргэн, хүүхдийн тодорхойлолт маягт”-ыг тус тус

батлан хэрэгжүүлж байна.

Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 78 дугаар тогтоолоор батлагдсан “Эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэндийн үндэсний хөтөлбөр”-ийн 3.2.2.9 дэх заалтанд шинээр төрсөн нярай бүрийг 4 төрлийн тандалт шинжилгээнд (нярайн түнхний хэт авиан скрининг, нярайн сонсголын скрининг, дутуу нярайн ретинопатийн скрининг, бодисын солилцооны төрөлхийн зарим эмгэгийн скрининг) хамруулахаар заасан. Энэхүү хөтөлбөрийн гол зорилго нь нярайн тандалт шинжилгээний иж бүрэн аргыг эрүүл мэндийн тогтолцоонд үе шаттайгаар, бүрэн нэвтрүүлснээр нярайн өвчлөл, эндэгдлийг бууруулах, хүүхдийг хөгжлийн бэрхшээлтэй болохоос сэргийлэхэд оршиж байгаа юм.

Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2018 оны 10 дугаар тогтоолоор “Эрүүл мэндийн даатгалын сангаас үнийн хөнгөлөлт үзүүлэх хүүхдийн зайлшгүй 57 шаардлагатай эмийн нэр, төрөл, үнийн дээд хязгаар, хөнгөлөх хэмжээ”-г шинэчлэн баталлаа.[/vc_column_text][/vc_column][/vc_row]