Монголын Аутизмын Холбоо

Монголын Аутизмын Холбоо 2014 онд аутизмтай хүүхэдтэй идэвхтэн эцэг эхчүүдийн санаачлагаар байгуулагдсан, сайн дурын үйл ажиллагаан дээр тогтдог НҮТББ юм. Манай холбооны эрхэм зорилго бол Монгол улсад аутизмтай хүүхэд, насанд хүрэгчид хөгжихөд хамгийн ээлтэй орчинг бий болгох явдал юм.

Бидний үйл ажиллагааны чиглэлүүд

Урлаг, спорт, сонирхол дээр нь тулгуурласан арга хэмжээ зохион байгуулах замаар аутизмтай хүүхэд залуусыг нийгэмшүүлэх, нийгэмд таниулах

Аутизмын тухай үнэн бодит, зөв мэдээллийг олон нийтэд түгээн дэлгэрүүлэх, эерэг хандлагыг нийгэмд бий болгох

Аутизмтай хүүхэд, насан хүрсэн хүмүүсийн боловсрол, эрүүл мэнд, нийгмийн халамж, хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээг сайжруулах

Сургалтад хамруулах, мэдээлэл өгөх, ном, эх сурвалжаар хангах, зөвлөгөө өгөх замаар эцэг эхчүүдээ чадавхжуулан дэмжих

Төрийн бодлогод нөлөөлөх, эрх зүйн баримт бичгүүдэд санал өгөх

Олон улсын шилдэг туршлагыг Монголд нэвтрүүлэн нутагшуулах

Гадаад дотоодын, төрийн ба төрийн бус, мэргэжлийн байгууллагуудтай хамтран ажиллах

5-р сарын 4-нд “Бидний хӨӨРхөн ертөнц 2024” гэр бүлийн фестиваль дээр уулзацгаая!

ANA center Mongolia, Hedef Autism Mongolia and Autism Association of Mongolia
5 сарын 4-нд 11:00-17:00 цагт
Аутизмтай хүүхэдтэй гэр бүлүүд хамтдаа дурсамж бүтээх “БИДНИЙ ХӨӨРХӨН ЕРТӨНЦ” фестивальд урьж байна. Монголд анх удаа зохин байгуулж буй энэхүү гэр бүлийн фестивальд Аутизмыг ойлгон дэмждэг, тэднийг хүлээн зөвшөөрдөг хэн бүхэнд нээлттэй байна.

Бидэнтэй холбоо барих

+(976) 99999999
autismassociationmongolia@gmail.com
Autism Association of Mongolia / Монголын Аутизмын Холбоо

Баянгол дүүрэг, 3-р хороо, Дунд голын гудамж, 30А байр, 32 тоот (19-ын Үйлчилгээний төвийн замын хойд талд)