Оношлогоо

[vc_row][vc_column][vc_column_text]“Сэтгэцийн эмгэгийн ангилал, оношлогооны гарын авлага ( Diagnostic and Statistical Manual of Mental Disorders: DSM)”гэдэг нь АНУ-ын Сэтгэцийн Эмч нарын Холбооны (American Psychiatric Association) боловсруулсан сэтгэцийн эмгэгийг оношлодог стандарт юм. DSM-V хэмээн товчлон нэрлэсэн 2013 оны уг стандартад “Аутизмын Хүрээний Эмгэгийн Оношлогооны Стандарт”-ыг дараах байдлаар тодорхойлжээ.[/vc_column_text][vc_column_text]

DSM-V дахь Аутизмын оношлогооны стандарт 299.0 (F84.0)

A. Нийгмийн харилцаанд орох, бусадтай харилцах байнгын шинжтэй бэрхшээл

  1. Нийгэм, сэтгэл зүйн харилцааны бэрхшээл
  2. Бусадтай харилцах үгэн бус харилцааны бэрхшээл
  3. Насандаа тохирсон харилцааны чадварын бэрхшээл

B.Хязгаарлагдмал, давтагдмал шинжтэй үйлдэл, сонирхол, хөдөлгөөн

  1. Хэвшмэл, давтагдмал хөдөлгөөн, хэл яриа, эсвэл үйлийн хязгаарлагдмал чадвар
  2. Явцуу сонирхол, нэг л зүйлд хэт дурласан сонирхол, анхаарал төвлөрөлт болон нэг юманд хэт анхаардаг, зан үйлийн шинжтэй үйлдэл хөдөлгөөн
  3. Хязгаарлагдмал, туйлширмал сонирхол, хүчтэй анхаарал төвлөрөлт
  4. Мэдрэхүйн үйлийн эмгэг, мэдрэмжгүй байдал, мэдрэхүйтэй холбоотой орчин тойрны ер бусын сонирхол

C. Шинж тэмдэг нь ихэвчлэн хөгжлийн эрт үед илрэх боловч зарим тохиолдолд хожуу илэрнэ.

D. Нийгэм олон нийт, ажлын байр болон бусад чухал үйл ажиллагаанд ноцтой саад бэрхшээл үүсэх магадлалтай.

Энэхүү оношлогооны стандарт болон хүүхдийн төлөв байдалд хамаарах шинж тэмдгүүд анзаарагдвал юуны өмнө мэргэжлийн эмнэлэгт хандах нь зүйтэй юм. Мэргэжлийн эмнэлэгт хүүхдийн гаргаж буй үйлдлүүдийг ажиглах, ярилцаж үзэх, мөн сэтгэл зүйн сорил авдаг. Хүүхдийн байдлыг цогцоор нь үнэлж оношлодог болно.

Мөн манайхны дунд хүүхдээ оношлуулсан чинь хөнгөн хэлбэртэй гэсэн, гайгүй гэсэн гэх тайлбарууд их гардаг. Үүнийг шинжлэх ухааны үндэслэлтэй байр сууринаас тайлбарлах үүднээс дээр дурдсан DSM-V-д аутизмын шинж тэмдгийн хүнд хөнгөний ангилалыг А. Нийгмийн харилцаа, Б. Хязгаарлагдмал, давтагдмал үйлдлээрнь дараах 3 түвшинд хуваан авч үздэг.[/vc_column_text][vc_tabs][vc_tab title=”Tүвшин 1″ tab_id=”1585774709209-2-6″][vc_column_text]

Дэмжлэг шаардлагатай

А. Нийгмийн харилцаа

Дэмжлэг үзүүлэхгүй бол харилцааны чадвар дутагдана. Нийгмийн харилцаанд орохдоо муу, бусад хүн өөртэй нь харьцахад нэгэн хувийн бус, өөр хоорондоо холбоогүй хариу үйлдэл үзүүлдэг. Нийгмийн харилцаанд орох сонирхолгүй байх магадлалтай.

Б. Хязгаарлагдмал, давтагдмал үйлдэл

Уян хатан бус үйлдэл нь нэгээс дээш тохиолдолд мэдэгдэхүйц хүндрэл тулгардаг. Үйлдлээ зогсоож дараагийн үйлдэлд шилжих зэрэг гэнэтийн өөрчлөлтөд тааруу. Эмх цэгцтэй, дэс дараалалтай үйлдэл болон бие дааж хийх үйлдэл дээр асуудалтай. [/vc_column_text][/vc_tab][vc_tab title=”Түвшин 2″ tab_id=”d874abaf-b4b8-3″][vc_column_text]

Тал бүрийн дэмжлэг шаардлагатай

А. Нийгмийн харилцаа

Үгэн болон үгэн бус харилцааны чадвар сул учир тохирох дэмжлэг үзүүлсэн ч нийгэмшихүйд болон нийгмийн харилцаанд ороход хүндрэл үүсэх ба бусад хүн өөртэй нь харьцахад бараг хариу үйлдэл үзүүлэхгүй, эсвэл этгээд хариу үйлдэл үзүүлнэ.

Б. Хязгаарлагдмал, давтагдмал үйлдэл

Үйлдэл нь уян хатан биш, гэнэтийн өөрчлөлтөд дасан зохицохдоо муу. Үйлдлийн хязгаарлагдмал, давтагдмал шинж нь энгийн хүний нүдэнд ч илт анзаарагдана. Анхаарлын болон үйлдлийн өөрчлөлт хүндрэлийг дагуулна.[/vc_column_text][/vc_tab][vc_tab title=”Түвшин 3″ tab_id=”1585774298009-1-7″][vc_column_text]

Дэмжлэг зайлшгүй шаардлагатай

А. Нийгмийн харилцаа

Үгэн болон үгэн бус харилцааны чадваргүй тул сэтгэл санаа, бие махбодын үйл ажиллагаа маш их доголдох ба нийгмийн харилцаанд орж чадахгүй, бусад хүн өөртэй нь харьцахад огт хариу үйлдэл үзүүлэхгүй.

Б. Хязгаарлагдмал, давтагдмал үйлдэл

Үйлдэл нь уян хатан биш, гэнэтийн өөрчлөлтийг хүлээн авахдаа маш муу. Үйлдэл нь хязгаарлагдмал, давтагдмал шинжтэй тул хөгжлийн бүх ай-д мэдэгдэм бэрхшээлийг үүсгэдэг. Анхаарлын болон үйлдлийн өөрчлөлт ноцтой хүндрэл дагуулна. [/vc_column_text][/vc_tab][/vc_tabs][/vc_column][/vc_row][vc_row wrap_container=”yes” is_section=”yes” css=”.vc_custom_1585785067033{background-color: #ffffff !important;}”][vc_column css=”.vc_custom_1585785081595{background-color: #ffffff !important;}”][vc_column_text]Манай улсын хувьд АХЭ-ийн оношлогоог СЭМҮТ, ЭХЭШҮТөв, Аймаг дүүрэг бүрт үйл ажиллагаа явуулж буй Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын салбар комисс албан ёсоор оношилж, оношийг зохих журмын дагуу тодорхойлж гаргадаг.

Албан ёсны оношилгоог хийлгэхдээ энэ сайтны мэдээлэл хэсэгт байгаа холбогдох газруудын хаягийг лавлана уу.

Дээр дурдсанчлан аутизмтай эсэхийг хамгийн эхэнд анзаардаг хүн бол эцэг эх, сургууль цэцэрлэгийн багш зэрэг тухайн хүүхэдтэй хамгийн ойр амьдарч байгаа хүн байдаг.

Хөгжлийн хоцрогдлыг илрүүлэх олон аргачлал бий. Тухайлбал, 2 хүртэл насны хүүхдэд, бага насны хүүхдэд, өсвөр насныханд, насанд хүрэгчдэд ашиглах гэх мэт насны ангиллаас хамаарсан 4 аргачлал байдаг.

Аль аргачлалыг ашиглаж байгаагаас хамааран илрүүлэх үзлэгийг энэ төрлийн мэргэжилтэн хийхээс гадна зарим тохиолдолд нийгмийн ажилтан, цаашлаад эцэг эхүүд ч өөрсдөө хийж болдог.

Илрүүлэх арга аргачлалуудын заримаас дурдвал:

  • Ages and Stages Questionnaires(ASQ)
  • Communication and Symbolic Behavior Scales(CSBS)
  • Parent’s Evaluation of Development Status(PEDS)
  • Checklist for Autism in Toddlers(CHAT)
  • Modified Checklist for Autism in Toddlers(M-CHAT)
  • Modified Checklist for Autism in Toddlers, Revised(M-CHAT-R)
  • Pervasive Developmental Disorder Screening Test-II (PDDSTII)
  • Screening Tool for Autism in Toddlers and Young Children (STAT)
  • The Childhood Autism Rating Scale(CARS)

Дээр дурдсанаас гадна өөр арга аргачлалууд бас бий. Тиймээс эрт илрүүлэлтэнд ач холбогдол бүхий энгийн хялбар аргачлалууд байдаг ба түүний дотроос M-Chat, CARS зэргийг дурдаж болох ба энэ удаад M-Chat түүнийг хэрхэн ашиглах талаар орууллаа.

M-Chat сорилоор хүүхдээ шалгахын тулд энэхүү сайтын холбогдох линк рүү орж ашиглана уу.

  • M-Chat сорил ашиглан хүүхдээ аутизмтай байх магадлалтайг дэвшүүлсний дараа магадлалыг улам тодорхой болгохын тулд CARSбуюу The Childhood Autism Rating Scale(CARS) -ыг ашигладаг.

Энэхүү сорилын зорилго нь аутизмын магадлалыг илүү тодорхой баталгаатай болгохоос гадна өөр бусад бэрхшээлээс  ялгахын тулд хийгддэг ба нийт 15 ерөнхий үзүүлэлт, 5 ерөнхий үнэлгээ тус бүрийг 4 хүртэлх онооны хэмжүүрээс бүрдсэн “Хүүхдийн аутизмын үнэлгээ” болно. Клиник талаас хэрэглэхэд хялбар байхаар,  илүү обьектив талаас нь аутизмын үнэлгээг хийх зорилгоор 1971 онд Eric Schopler ба Robert J. Reichier нарын эрдэмтэд боловсруулсан сорил юм. Дашрамд дурдахад Eric Schopler эрдэмтэн нь TEACCH хөтөлбөрийг боловсруулсан гэдгээрээ алдартай нэгэн.

Энэхүү арга нь аутизмын үнэлгээ хийхэд хамгийн баталгаатай сорил гэгддэг ба дэлхийн олон улс орнуудад өнөөг хүртэл хэрэглэсээр байна. Дээр дурдсан 15 асуулт нь а/ Каннерын тодорхойлсон сонгодог аутизм, б/ бусад аутизмтай төстэй шинж бүхий онцлогтой хүүхэд, в/ нярайн өвчлөлийн үеийн онцлогийг тодорхойлоход ач холбогдолтой хэмжээс бүхий үнэлгээг нэгтгэн оруулсанаараа онцлогтой.[/vc_column_text][/vc_column][/vc_row][vc_row][vc_column][vc_column_text]CARS үнэлгээг манай улсад аутизмын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй 2 ТББ хийдэг ба холбоосоор орж мэдээлэлтэй танилцана уу. [/vc_column_text][porto_ultimate_heading main_heading=”18 сартайдаа таны хүүхэд…” main_heading_font_weight=”” sub_heading_font_weight=””][/porto_ultimate_heading][/vc_column][/vc_row][vc_row][vc_column width=”1/2″][porto_testimonial]Танд ямар нэгэн юм үзүүлэхийг хүссэн үедээ тан руу харж, үзүүлэх гэсэн юм руугаа хуруугаараа заадагуу?[/porto_testimonial][/vc_column][vc_column width=”1/2″][vc_single_image image=”2913″ img_size=”medium”][/vc_column][/vc_row][vc_row][vc_column width=”1/2″][vc_single_image image=”2914″ img_size=”medium”][/vc_column][vc_column width=”1/2″][porto_testimonial]Таны заасан зүг рүүдагуулж хардагуу?[/porto_testimonial][/vc_column][/vc_row][vc_row][vc_column width=”1/2″][porto_testimonial]Төсөөллөө ашиглан айл гэрболж тоглодог уу?[/porto_testimonial][/vc_column][vc_column width=”1/2″][vc_single_image image=”2915″ img_size=”medium”][/vc_column][/vc_row][vc_row][vc_column][porto_lightbox text=”Хэрэв ҮГҮЙ гэж хариулсан бол танай хүүхэд АУТИЗМ –тай байж болзошгүй”][/porto_lightbox][/vc_column][/vc_row][vc_row wrap_container=”yes” is_section=”yes” css=”.vc_custom_1585785067033{background-color: #ffffff !important;}”][vc_column css=”.vc_custom_1585785081595{background-color: #ffffff !important;}”][vc_column_text]ТЕСТ – 18 сартай үеийн үзлэгээр бөглөнө

                               1-РХЭСЭГ: ЭЦЭГ ЭХИЙН БӨГЛӨХ ХЭСЭГ

Таны хүүхдийн тухай асуух дараах асуултуудад хариулна уу. Таны хүүхэд ер нь ямар зан үйлдэл гаргадаг талаар бодоорой. Хэрэв таны хүүхэд дурдсан үйлдлийг ганц нэг удаа хийдэг ч, байнга хийдэггүй бол үгүй гэж хариулаарай. Бүх асуултанд хариулна уу.

  1. Өрөөний нөгөө булан руу та хуруугаараа заахад таны хүүхэд дагуулж хардаг уу? (Жишээлбэл, хэрэв та тоглоом эсвэл амьтны зүг заавал, таны хүүхэд тэр тоглоом эсвэл амьтан руу харах уу?)  Тийм  /  Үгүй
  2. Та хүүхдээ дүлий юм биш биз гэж бодож байв уу?   Тийм  /  Үгүй
  3. Таны хүүхэд айл гэр болж тоглодог уу? (Жишээлбэл, хоосон аяганаас юм уух, утсаар ярьж байгаа мэт дүр эсгэх, хүүхэлдэй эсвэл чихмэл тоглоомоо хооллох г.м.)  Тийм  /  Үгүй
  4. Таны хүүхэд дээш авирах дуртай юу? (Жишээлбэл, тавилга, хүүхдийн тоглоомын талбайн авирдаг тоглоомнууд, шат гэх мэт)   Тийм  /  Үгүй
  5. Таны хүүхэд нүд эсвэл чихнийхээ ойролцоо гарын хуруунуудаа хөдөлгөдөг сонин үйлдэл хийдэг үү? (Жишээлбэл, нүднийхээ өмнө хуруугаа агаарт хий хөдөлгөх г.м.)   Тийм  /  Үгүй
  6. Таны хүүхэд ямар нэгэн юм асуух, эсвэл тусламж хүсэхдээ тухайн зүйл рүүгээ нэг хуруугаараа заадаг уу? (Жишээлбэл, хүрч чадахгүй байгаа идэх юм эсвэл тоглоомоо танаар авахуулах гэж гуйхдаа)   Тийм  /  Үгүй
  7. Таны хүүхэд ямар нэгэн сонирхолтой зүйлийг танд үзүүлмээр байгаа үедээ нэг хуруугаараа заадаг уу? (Жишээлбэл, нисч байгаа онгоцыг эсвэл замаар явж байгаа том ачааны машиныг “хар даа” гэж заах)   Тийм  /  Үгүй
  8. Таны хүүхэд өөр хүүхдийг сонирхдог уу? (Жишээлбэл, бусад хүүхдүүдийг тоглож байгааг харах, тэдэн рүү инээмсэглэх, дөхөж очих г.м.)   Тийм  /  Үгүй
  9. Таны хүүхэд тоглоомоо танд авчирч үзүүлдэг үү? Танаар туслуулах гэсэндээ бус зүгээр л хуваалцах гэж. (Жишээлбэл, цэцгээ авчирч үзүүлэх, чихмэл амьтан эсвэл тоглоомон машинаа үзүүлэх г.м.)   Тийм  /  Үгүй
  10. Таны хүүхэд нэрээр нь дуудахад хариу үйлдэл үзүүлдэг үү? (Жишээлбэл, дуудахад наашаа харах, ярих эсвэл ганганах, хийж байгаа зүйлээ орхих г.м.) Тийм  /  Үгүй
  11. Таныг хүүхэд рүүгээ хараад инээмсэглэх үед тэр хариу инээмсэглэдэг үү?   Тийм  /  Үгүй
  12. Таны хүүхэд өдөр тутмын дуу чимээнд тавгүйтдэг үү? (Жишээлбэл, тоос сорогч эсвэл чанга хөгжим г.м.)
  13. Таны хүүхэд хөлд орсон уу?   Тийм  /  Үгүй
  14. Хүүхэдтэйгээ ярьж байхад, эсвэл хамт тоглож байхад, хувцсыг нь өмсүүлж байхад таны хүүхэд таны нүд рүү хардаг уу?   Тийм  /  Үгүй
  15. Таны хүүхэд таны хөдөлгөөнийг дууриаж, давтаж хийдэг үү? (Жишээлбэл, баяртай гэж гараа даллах, алгаа таших, таныг дууриаж инээдтэй дуу авиа гаргах)   Тийм  /  Үгүй
  16. Та ямар нэгэн зүйл харахаар толгойгоо эргүүлэхэд таны хүүхэд таныг юу руу харсныг олж мэдэхээр тэр зүг рүү мөн хардаг уу?
  17. Таны хүүхэд таныг өөр лүүгээ харуулахыг оролддог уу? (Жишээлбэл, магтуулахаар тан руу харах, эвсэл “наашаа хар даа”, “намайг хар даа” гэж хэлдэг үү?)   Тийм  /  Үгүй
  18. Таны хүүхэд таныг юм хэлэхэд ойлгоод хийдэг үү? (Жишээлбэл, гараараа заахгүйгээр “Номоо сандал дээр тавь” эсвэл “надад бүтээлэг аваад ир” гэж хэлбэл ойлгох уу?)   Тийм  /  Үгүй
  19. Хэрэв өмнө нь болж байгаагүй зүйл тохиолдвол таны хүүхэд таны нүүр лүү харж, таныг юу гэж бодож байгааг мэдэх гэж оролддог уу? (Жишээлбэл, хэрэв таны хүүхэд сонин жигтэй дуу чимээ сонсвол эвсэл шинэ тоглоом харвал, таны нүүр лүү харах уу?)
  20. Таны хүүхэд хөдөлгөөнд дуртай юу? (Жишээлбэл, савлуулах, хүний өвөр дээр үсрэх г.м.)   Тийм  /  Үгүй

                                

2-РХЭСЭГ: ДҮГНЭХ АРГА

Аутизмын хүрээний эмгэгийг илэрхийлэх “Үгүй” хариулт:

2, 5 ба 12-р асуултаас бусад бүх асуулт

Аутизмын хүрээний эмгэгийг илэрхийлэх “Тийм” хариулт:

2, 5 and 12-р асуултууд

ОНООЛТ:

АХЭ-тэй байх өндөр эрсдэлтэй: 8 – 20 оноо

АХЭ-тэй байх дундаж эрсдэлтэй: 3 –7 оноо

АХЭ-тэй байх бага эрсдэлтэй: 0 –2 оноо

ЗӨВЛӨМЖ:

ӨНДӨР ЭРСДЭЛТЭЙ

Тухайн орон нутгийнхаа аутизмын талаар мэргэшсэн хүүхдийн эмч, хүүхдийн хөгжлийн төвд хандана уу.

ДУНДАЖ ЭРСДЭЛТЭЙ
Дагалдах тандалт оношлогоог авч хэрэгжүүлнэ үү (www.mchatscreen.comцахим хуудсан дээр бий).

Хэрэв оноо 2-с дээш хэвээр байвал Өндөр эрсдэлтэй бүлэгт орно.

Хэрэв оноо 2-с доош байвал бага эрсдэлтэй бүлэгт тооцогдоно. Хүүхдийг ирээдүйд оношлуулах нь зүйтэй.

БАГА ЭРСДЭЛТЭЙ

Хэрэв таны хүүхэд 24 сар хүрээгүй бол 2 насны төрсөн өдрийнх нь дараа дахин үнэлүүлнэ үү. АХЭ-ийн шинж тэмдгүүд ажиглагдаагүй бол санаа зовох зүйлгүй.

 

© 2009 Diana Robins, Deborah Fein, & Marianne Barton[/vc_column_text][/vc_column][/vc_row]