АХЭ-ийн гурван түвшин
АХЭ-ийн 1-р түвшингийн хүмүүст нийгмийн харилцаанд оролцоход нь зарим тусламж дэмжлэг шаардлагатай байдаг. Тухайлбал:
- Бусад хүнтэй харилцан яриа эхлүүлэх
- Бусад хүний бодсоноор хариу үйлдэл үзүүлэх
- Харилцан яриаг үргэлжлүүлэн авч явах зэрэгт
бэрхшээлтэй учирдгаас болж гадны тусламж дэмжлэггүйгээр
найз нөхөдтэй болоход хэцүү байдаг. Мөн:-
-
-
-
-
-
-
- Зан үйлийн хувьд баригдмал хэв маягт автагдсан
- Нөхцөл байдал өөрчлөгдөхөд тухгүйтдэг
- Төлөвлөлт, зохион байгуулалт муутай байж болно.
-
-
-
-
-
-
-
АХЭ-ийн 2-р түвшингийн хүмүүст 1-р түвшингийн хүмүүсээс илүү дэмжлэг шаардлагатай байдаг. Энэ түвшингийн хүмүүсийн хувьд харилцан яриа хийх маш хэцүү байдаг ба дэмжлэг тусламж үзүүлсэн ч уялдаа холбоотой харилцахдаа хүндрэлтэй, хэвийн хөгжилтэй хүмүүсийн хувьд санаандгүй байдлаар, эсвэл зохисгүй байдлаар хариу үйлдэл үзүүлдэг. Мөн:
- Богино өгүүлбэрээр ярьдаг
- Тодорхой хэдхэн сэдвээр л ярьдаг
- Үгэн бус харилцаа, нүүрний хувирлыг ойлгохдоо
тааруу байж болно. Жишээлбэл, харилцан ярилцаж
байгаа хүнээсээ нүүр буруулж зогсоод ярих гэх мэт.
2-р түвшингийн хүмүүс өөрчлөлтийг хүлээж авахдаа муу,
өөрчлөлт гарахад их хэмжээгээр сэтгэл санаа хямардаг байж болно.
АХЭ-ийн 3-р түвшингийн хүмүүс хамгийн их хэмжээгээр тусламж дэмжлэг авах шаардлагатай байдаг. Тэдний хувьд үгэн ба үгэн бус харилцааг ойлгоход хэцүү байдаг. Мөн:
- Бусад хүнтэй харилцахаас зайлсхийдэг
- Үеийнхэнтэйгээ төсөөлөл шаардсан тоглоом тоглож чадахгүй
- Найзтай болох хүсэл сонирхол хязгаарлагдмал
- Найз нөхөдтэй болох чадвар сул
- Өдөр тутмын амьдралын хэв маягаа өөрчлөх дургүй
- Өдөр тутмын үйл ажиллагаанд нь нөлөөлөхүйц хэмжээнд давтамжтай зан үйл хийдэг
- Анхаарсан зүйл, хийж байгаа үйл ажиллагаанаас нь салгаж, өөрчлөх болвол маш их хямардаг
Илүү мэдээллийг Оношилгоо: DSM-V хэсгээс харна уу.