Тоо баримт, мэдээ мэдээлэл
- Өнөөдөр дэлхийн хүн амын 1% буюу 70 сая хүн Аутизмын хүрээний эмгэгтэй байна. (ДЭМБ, 2023 он)
- АНУ-д 8 настай хүүхдүүдийн дундах судалгааны тайлангаар АХЭ-тэй хүүхдийн тоо 1990 онд 1000-д 1, 2000 онд 150-д 1, 2016 онд 54-д 1, 2023 онд 36-д 1 болжээ. (CDC, 2023 он)
- Аутизм эрэгтэй хүүхдэд 4-5 дахин олон тохиолддог.
- Аутизмын оношийг хүүхдийг дунджаар 3 настайд тавьж байна.
- Аутизмыг ямар нэгэн багаж техникээр илрүүлэх боломжгүй, зөвхөн асуулга, ажиглалтаар оношлодог.
- Аутизмын шинж тэмдгүүд 6 сартайгаас илэрч эхэлдэг ба 18 сартайд аутизмыг оношлох боломжтой.
- Аутизмтай хүмүүсийн 25%-30% нь хэл яриаг ашигладаггүй.
- Аутизмтай хүмүүсийн 40% нь оюуны чадавх хэвийн буюу өндөр байдаг.
- Аутизмтай хүмүүс тохирсон арга барил, сургалтын хөтөлбөрөөр сурах, хөгжих, чадваруудаа сайжруулах боломжтой.
- Аутизмтай хүмүүс оюуны чадвар сайтай ч нийгэмших чадвар султай учраас 10% нь ажил хийдэг, 5% нь найзтай ба гэр бүлтэй байдаг. Энэ нь аутизмтай хүмүүс амьдралын чанар маш доогуур байна гэсэн үг.
Монголын Аутизмын Холбоонд бүртгүүлсэн АХЭ-тэй 785 хүүхдээс эрэгтэй 627 (79.87%), эмэгтэй 158 (20.13%), насанд хүрсэн аутизмтай хүн 23, 6-15 нас буюу ЕБС насны 387, СӨБ буюу 3-5 насны 375 хүүхэд бүртгэлтэй байжээ. (2019 он)