Оношилгоо M-CHAT

M-CHAT-R сорилоор хүүхдээ шалгахын тулд энэхүү сайтын холбогдох линк рүү орж ашиглана уу.

M-CHAT-R/F нь Аутизмын хүрээний эмгэгийн (АХЭ) эрсдлийг шалгах 2 үе шаттай эцэг эхийн хариулах  20 асуулттай асуумж юм. Энэхүү сорил нь  16 -30 хүртэлх сартай  хүүхдийн аутизмтай байх магадлалыг нь шалгаж, хөгжлийн хоцрогдлыг  эрт илрүүлэх зорилготой хамгийн энгийн шалгах хэрэгсэл.  Дэлхийн 50 гаруй орны хэлээр орчуулагдсан бөгөөд Монгол хэлээр үнэ төлбөргүй татаж авах боломжтой.

 

M-CHAT-R: ЭЦЭГ ЭХИЙН БӨГЛӨХ ХЭСЭГ

Та хүүхдийнхээ тухай дараах асуултуудад бүрэн хариулт өгнө үү. Та асуултын хариултыг сонгохдоо хүүхдийнхээ ихэвчлэн гаргадаг зан, үйлдлийн дагуу бөглөнө.  Хэрэв таны хүүхэд дурдсан үйлдлийг ганц нэг удаа хийдэг ч, байнга хийдэггүй бол үгүй гэж хариулаарай. Бүх асуултанд хариулна уу.

  1. Өрөөний нөгөө булан руу та хуруугаараа заахад таны хүүхэд дагуулж хардаг уу? (Жишээлбэл, хэрэв та тоглоом эсвэл амьтны зүг заавал, таны хүүхэд тэр тоглоом эсвэл амьтан руу харах уу?)  Тийм  /  Үгүй
  2. Та хүүхдээ дүлий байх вий хэмээн бодож байсан тохиолдол бий юу?   Тийм  /  Үгүй
  3. Таны хүүхэд төсөөлөн тоглодог уу? (Жишээлбэл, хоосон аяганаас юм уух, утсаар ярьж байгаа мэт дүр эсгэх, хүүхэлдэй эсвэл чихмэл тоглоомоо хооллох г.м.)  Тийм  /  Үгүй
  4. Таны хүүхэд аливаа зүйл рүү авирах дуртай юу? (Жишээлбэл, тавилга, хүүхдийн тоглоомын талбайн авирдаг тоглоомнууд, шат гэх мэт)   Тийм  /  Үгүй
  5. Таны хүүхэд нүд эсвэл чихнийхээ ойролцоо гарын хуруунуудаа хөдөлгөдөг хэвийн бус үйлдэл хийдэг үү? (Жишээлбэл, нүднийхээ өмнө хуруугаа агаарт хий хөдөлгөх г.м.)  Тийм  /  Үгүй
  6. Таны хүүхэд ямар нэгэн юм асуух, эсвэл тусламж хүсэхдээ тухайн зүйл рүүгээ нэг хуруугаараа заадаг уу? (Жишээлбэл, хүрч чадахгүй байгаа идэх юм эсвэл тоглоомоо танаар авахуулах гэж гуйхдаа)   Тийм  /  Үгүй
  7. Таны хүүхэд ямар нэгэн сонирхолтой зүйлийг танд үзүүлмээр байгаа үедээ нэг хуруугаараа заадаг уу? (Жишээлбэл, нисч байгаа онгоцыг эсвэл замаар явж байгаа том ачааны машиныг “хар даа” гэж заах)   Тийм  /  Үгүй
  8. Таны хүүхэд өөр хүүхдийг сонирхдог уу? (Жишээлбэл, бусад хүүхдүүдийг тоглож байгааг харах, тэдэн рүү инээмсэглэх, тэдэнтэй тоглох гэж оролдох г.м.)   Тийм  /  Үгүй
  9. Таны хүүхэд тоглоомоо танд авчирч үзүүлдэг үү? Танаар туслуулах гэсэндээ бус зүгээр л хуваалцах гэж. (Жишээлбэл, цэцгээ авчирч үзүүлэх, чихмэл амьтан эсвэл тоглоомон машинаа үзүүлэх г.м.)  Тийм  /  Үгүй
  10. Таны хүүхэд нэрээр нь дуудахад хариу үйлдэл үзүүлдэг үү? (Жишээлбэл, дуудахад наашаа харах, ярих эсвэл ганганах, хийж байгаа зүйлээ орхих г.м.) Тийм  /  Үгүй
  11. Таныг хүүхэд рүүгээ хараад инээмсэглэх үед тэр хариу инээмсэглэдэг үү?   Тийм  /  Үгүй
  12. Таны хүүхэд өдөр тутмын дуу чимээнд тавгүйтдэг үү? (Жишээлбэл, тоос сорогч эсвэл чанга хөгжим дуугарахад уйлах, орилох г.м.)
  13. Таны хүүхэд хөлд орсон уу?   Тийм  /  Үгүй
  14. Хүүхэдтэйгээ ярьж байхад, эсвэл хамт тоглож байхад, хувцсыг нь өмсүүлж байхад таны хүүхэд таны нүд рүү хардаг уу?   Тийм  /  Үгүй
  15. Таны үйлдлийг хүүхэд дуурайж, давтаж хийдэг үү? (Жишээлбэл, баяртай гэж гараа даллах, алгаа таших, дуурайж инээдтэй дуу авиа гаргах)   Тийм  /  Үгүй
  16. Та ямар нэгэн зүйл харахаар толгойгоо эргүүлэхэд таны хүүхэд таныг юу руу харсныг олж мэдэхээр тэр зүг рүү мөн хардаг уу? Тийм  /  Үгүй
  17. Хүүхэд өөрийнхөө хийж байгаа зүйлийг танд харуулахыг оролддог уу? (Жишээлбэл, магтуулахаар тан руу харах, эвсэл “наашаа хар даа”, “намайг хар даа” гэж хэлдэг үү?)   Тийм  /  Үгүй
  18. Таны зааврыг хүүхэд биелүүлдэг үү? (Жишээлбэл, гараараа заахгүйгээр “Номоо сандал дээр тавь” эсвэл “надад бүтээлэг аваад ир”, надаа өг гэх зэрэг энгийн зааврууд биелүүлэх)   Тийм  /  Үгүй
  19. Хэрэв өмнө нь болж байгаагүй зүйл тохиолдвол таны хүүхэд таны нүүр лүү харж, таныг юу гэж бодож байгааг мэдэх гэж оролддог уу? (Жишээлбэл, хэрэв таны хүүхэд сонин жигтэй дуу чимээ сонсвол эвсэл шинэ тоглоом харвал, таны нүүр лүү харах уу?)
  20. Таны хүүхэд хөдөлгөөнт байдлаар тоглох дуртай юу? (Жишээлбэл, таны өвдгөн дээр үсрэх, савлах)   Тийм  /  Үгүй

 

СОРИЛЫН ОНОО ДҮГНЭХ

  • 2, 5, 12-р асуултын “Тийм”хариулт нь АХЭ-н эрсдлийг илэрхийлэх тул тийм гэсэн хариулт бүрт нэг оноо өгнө.
  • Бусад асуултын “Үгүй”хариулт нь АХЭ-н эрсдлийг илэрхийлэх тул хариулт тус бүрт нэг оноо өгнө.

 

  • АХЭ-тэй байх өндөр эрсдэлтэй: 8 – 20 оноо
  • АХЭ-тэй байх дундаж эрсдэлтэй: 3 –7 оноо
  • АХЭ-тэй байх бага эрсдэлтэй: 0 –2 оноо

 

ЗӨВЛӨМЖ:

ӨНДӨР ЭРСДЭЛТЭЙ

Тухайн орон нутгийнхаа аутизмын талаар мэргэшсэн хүүхдийн эмч, хүүхдийн хөгжлийн төвд хандана уу.

ДУНДАЖ ЭРСДЭЛТЭЙ

M-CHAT-R/F: Дагалдах тандалт оношлогоог авч хэрэгжүүлнэ үү (www.mchatscreen.com цахим хуудсан дээр бий).

Хэрэв оноо 2-с дээш хэвээр байвал Өндөр эрсдэлтэй бүлэгт орно.

Хэрэв оноо 2-с доош байвал бага эрсдэлтэй бүлэгт тооцогдоно. Хүүхдийг ирээдүйд оношлуулах нь зүйтэй.

БАГА ЭРСДЭЛТЭЙ

Хэрэв таны хүүхэд 24 сар хүрээгүй бол 2 насны төрсөн өдрийнх нь дараа дахин үнэлүүлнэ үү. АХЭ-ийн шинж тэмдгүүд ажиглагдаагүй бол санаа зовох зүйлгүй.

© 2009 Diana Robins, Deborah Fein, & Marianne Barton

 

Татаж авах линк: https://www.mchatscreen.com/wp-content/uploads/2017/01/M-CHAT-R_F_Mongolian.pdf