Оролцоо

Хөгжлийн хоцрогдлыг эрт үед (бага насанд нь) илрүүлэх нь маш чухал. Аль болох эрт илрүүлснээр хөгжих явц нь төдий чинээ үр дүнтэй байна. Мөн та ирээдүйд тохиолдож болох олон хүндрэлээс ч сэргийлж болно.

Аутизмын хүрээний эмгэг (АХЭ)-тэй хүүхдийг 18 сартайгаас нь эсвэл бүр түүнээс ч эрт илрүүлж, оношлох боломжтой байдгийг судлаачид олж тогтоожээ. Хүүхэд хоёр нас хүрэх үед туршлагатай мэргэжилтнээр оношлуулах нь хамгийн найдвартай гэж үздэг. Гэхдээ олон хүүхэд эцсийн оношлогоогоо үүнээс нэлээн хожуу хийлгэж байна. Ингэж хоцорч оношлуулах нь тухайн АХЭ-тэй хүүхдүүдэд туслах боломжийг огт ашиглахгүй өнгөрөөж байна гэсэн үг юм. Эрт үеийн оролцооны үр дүнд хүүхэд болон гэр бүлийн аль аль нь сайжирдаг гэдгийг судалгаагаар тогтоосон байдаг. Эхний ээлжинд, хүүхдэд ойр тойронд нь юу болж байгааг анзаарахыг сургах, бусдыг даган дуурайх, дараа нь харилцааны чадвараа сайжруулах зэргийг заадаг ажээ.

Аливаа хүүхдэд хөгжлийн хоцрогдол ажиглагдвал эцэг эхэд нь “Эрт үеийн оролцоо” (Early Intervention)-ны үнэлгээнд хамрагдахыг зөвлөөрэй.

Хүүхдийн хэрэгцээ шаардлагаас хамаарч “Эрт Үеийн Оролцоо” нь хэл ярианы чадварыг дээшлүүлэх, өөртөө үйлчлэх чадвар суулгах болон хөдөлгөөн засал гэх мэт олон янз байдаг.

Хандах мэргэжилтнүүд

Хүүхдийн эмч, хүүхдийн сэтгэл зүйн эмч, хүүхдийн өсөлт хөгжлийн мэргэжилтэн

  • Хүүхдийн гэдэс дотрын мэргэжилтэн (ихээр гүйлгэх, өтгөн хатах, цустай өтгөн гаргах, гүйцэт боловсроогүй өтгөн гаргах тохиолдолд)
  • Мэдрэлийн эмч (хэрэв таталт өгдөг бол)
  • Сонсгол шалгуулах
  • Хэлзасалч (ST)
  • Ахуйзасалч (OT)
  • Хөдөлгөөн засалч(PT)
  • Хоол тэжээлийн мэргэжилтэн
  • Хараа Зүйч (харааны засал)
  • Бариачэсвэл нуруу нугасны уламжлалтын эмч
  • Хөгжимба тоглоомын засалч
  • Нийгмийн ажилтан / Гэр бүлийн зөвлөгөө