“Тэмүүлэл Аутизм” НҮТББ
“Тэмүүлэл Аутизм” НҮТББ нь 2018 оны 09 сарын 24-ний өдөр “Мөрөөдлийн Ордон” нэртэйгээр анх байгуулагдан хүүхэд хөгжлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаад 2022 оны 09 сараас эхлэн шинэ бүрэлдэхүүнтэйгээр Аутизм болон тусгай хэрэгцээт нийгмийн оролцоо, боловсролын чиглэлээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн.
“Хэдэф Аутизм Эдүкэйшн Центр” хүүхэд хөгжлийн төвийг 2023 оны 02 сард байгуулсан. Ингэхдээ хүүхдийн зөвхөн нэг чадварыг давуу хөгжүүлэх бус бүх ур чадварыг (академик, өөртөө үйлчлэх чадвар, булчингийн хөгжил, нийгмийн харилцаа) цогцоор хөгжүүлэх системийг амжилттай хэрэгжүүлж буй сайн туршлагыг Монгол улсад нэвтрүүлэхээр зорьж байна. Энэхүү сургалтын системийг нутагшуулахаар БНТУ-ын “Hedef Otizm Spor Klubu” сургалтын төвөөс арга зүйн зөвлөгөө тогтмол авч, 10 гаруй жил харааны болон тулгуур эрхтний бэрхшээлтэй, Аутизмтай хүүхдүүдтэй ажилласан туршлагатай Турк багшийг байнгын орон тоон дээр ажиллуулж байна.
Өдгөө хөгжлийн төв удирдлагын ажилтан-2, гадаад багш-1, Монгол багш-14, цагийн багш-2, туслах ажилтан-1 гэсэн бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.
Сургалтын үйл ажиллагааг бүлгийн болон ганцаарчилсан хэлбэрээр явуулдаг. Ингэхдээ сурагч бүрт хөтөлбөрийн үнэлгээ хийж, хүүхэд бүрт сургалтын хөтөлбөр гарган
ажилладаг.
Хөдөлгөөн болон спортоор дамжуулан хүүхэд хөгжүүлэх сургалтын ач холбогдол, сөрөг зан үйлийг багасгах, өөртөө үйлчлэх чадварыг нэмэгдүүлэх, сургуульд бэлтгэн тэгш
хамруулах зэрэг сэдвүүдээр эцэг эх, асран хамгаалагч болон багш, сурган хүмүүжүүлэгч нарт үе шаттайгаар сургалт явуулж байна. Одоогийн байдлаар Улаанбаатар хот, Хөвсгөл,
Орхон, Дархан аймгуудад сургалт орсон.
Хаяг: БЗД, 3 хороо, 41-р байр
Холбоо барих дугаар: +976-77752424
Пэйж хуудас: Temuulel Autism NGO