“Аутизм Монгол Анд” ТББ
“Аутизм Монгол-Анд” Нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллага нь 2012 оны 5 дугаар сарын 4-нд “Анд Хүүхдүүд” ТББ нэртэйгээр аутизмын эмгэгтэй хүүгийн эцэг эхийн санаачилгаар үүсгэн байгуулагдаж, өнөөг хүртэл тогтвортой үйл ажиллагаа явуулж байна. Мөн 2014 оны 9-р сараас эхлэн дэргэдээ Анүүлэн Аз Жаргал цэцэрлэгийг нээн аутизмын эмгэгтэй хүүхдүүдэд сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээ үзүүлж байна. Манай ТББ нь Аутизмын хүрээний эмгэгтэй хүүхдүүдэд үзлэг оношилгоо хийх, оношлогдсон хүүхдүүдийг эмчилгээний сургалт, засалд хамруулах, тэдний эцэг эхчүүдэд сэтгэл зүйн болон мэргэжлийн зөвлөгөө өгөх, аутизмын эмгэгийн талаарх олон нийтийн мэдлэг ойлголтыг бий болгох зорилготойгоор ажиллаж байна.
Аутизм Монгол АНД ТББ дараах зорилтуудын дагуу үйл ажиллагаагаа явуулж байна. Үүнд:
- “Анүүлэн Аз Жаргал” цэцэрлэгт АХЭ-тэй хүүхдүүдийг хамруулах
- Аутизмын хүрээний эмгэгтэй байж болзошгүй хүүхдүүдэд үнэлгээ оношилгоо хийх
- АХЭ-тэй хүүхэдтэй эцэг эхчүүдэд зөвлөгөө, сургалт явуулах
- АХЭ-ийн үнэн зөв мэдээллийг олон нийтэд түгээх, таниулах ажил зохион байгуулах
- Австрали, АНУ, Солонгос, ХБНГУ гэх мэт олон улсын салбартаа тэргүүлэх зөвлөх багш нарыг урьж, багш сэтгэл зүйчдээ сурган, шинэлэг сургалтын арга хэрэглэгдэхүүнийг нэвтрүүлэх
Хаяг: Хан-уул дүүрэг, 15-р хороо, Туул голын гудамж, 69а байр
Утас: 70134053, 70134055
И-мэйл: psychologist@autismmongolia.mn, kindergarten@autismmongolia.mn
FB: https://www.facebook.com/Autism.Mongolia/