Аутизм ба Бусад Онцгой Хүүхдүүдийн Академи
Аутизм ба Бусад Онцгой Хүүхдүүдийн Академи нь 2019 оны 8 сард АНУ-ын Хүний их эмчийн лицензтэй (ECFMG Certificate), дэлхийн шилдэг 10 их сургуулийн нэгт ордог, Columbia University, Teachers College-д хөгжлийн бэрхшээл, тэр дундаа Тусгай боловсрол, Зан үйлийн сэтгэл судлал (ABA), Харилцааг нэмэгдүүлэх орлуулах хэрэгслийн интервенцийн чиглэлээр нарийн мэргэшсэн Б. Солонго эмч үүсгэн байгуулсан.
Хэдийгээр байгуулагдаад удаагүй ч интервенцид хамрагдсан хүүхдүүдийн дунд амаараа ярьж эхэлсэн хувь өндөр (70%) байхаас гадна зарим аутизмын оношоо гээх тохиолдол ч ажиглагдаж байгаа бөгөөд цаашид илүү олон хүүхдэд хүрч үйлчлэх зорилго тавин ажиллаж байна (аутизмын хүрээний эмгэгтэйгээс гадна оюуны бэрхшээл, сурлагын бэрхшээл, тусгай хэл ярианы бэрхшээл, саа саажилт гэх мэт).
Бид Аутизм болон оюуны бэрхшээл, хэл ярианы бэрхшээл, зэрэг ямар ч хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн хэл засал, хөгжлийн хоцрогдлыг засах, ердийн хүүхдүүдийн дунд амжилттай сурах, идээдүйд бие даан амжилттай амьдрахад чухал чадваруудыг эмзэмшүүлэхийн тулд олон улсад хамгийн үр дүнтэй нь нотлогдсон эмчилгээ интервенцүүдийг (АВА, тусгай сургалт, техник технологийн давуу талыг ашиглах г.м) Монголдоо санал болгох, илүү олон хүүхдэд хүрч үйлчлэх боломжтой болох эрхэм зорилго болгон ажилладаг.
Аутизм ба Бусад Онцгой Хүүхдүүдийн Академи нь одоогоор дараах үйлчилгээг явуулж буй бөгөөд цаашид үйл ажиллагаагаа тэлж хөгжлийн хоцрогдол, бэрхшээлтэй хүүхэд иргэдийн амьдралыг өөрчлөх илүү олон үйлчилгээг шатчилан нэвтрүүлэхээр бэлтгэн ажиллаж байна:
- Үнэлгээ/Оношилгоо
- a) Аутизмын хүрээний эмгэгийн олон улсын стандарт үнэлгээ, оношилгоо хийх
- b) Хөгжлийн бэрхшээлийн үнэлгээ, оношилгоо хийх (Аутизмын хүрээний эмгэгээр тайлбарлагдахгүй бусад хөгжлийн бэрхшээлүүд)
- c) Оюуны бэрхшээлийн оношилгоо
- Эцэг эх асран хамгаалагчид зориулсан зөвлөгөө болон сургалт
- a) Хийсэн үнэлгээн дээрээ суурилан тухайн хүүхдийн хэл яриа болон хөгжлийн бэрхшээлийн тусгайлсан зөвлөгөө өгөх
- b) “Хүүхдийнхээ хэл яриа, харилцааг хөгжүүлж, зан авирын асуудлуудтай хэрхэн тэмцэх” сэдэвт дадлага практик бүхий сургалт
- Нотолгоонд суурилсан хэл засал, хөгжлийн хоцрогдолыг бууруулах АВА интервенци
- a) 2-9 насны хэл ярианы бэрхшээлтэй бөгөөд Аутизмын хүрээний эмгэгтэй хүүхдүүдэд нотолгоонд суурилсан хэл засал, хөгжлийн хоцрогдолыг бууруулах АВА, тусгай боловсрол, ААС (Харилцааг дэмжих, орлуулах хэрэгслүүд)-д суурилсан Хэл засал, зан авирын эмчилгээг хийх.
- Сургууль, цэцэрлэг эрүүл мэндийн байгууллагуудад сургалт зөвлөгөө хамтран ажиллах
- a) Сургууль, цэцэрлэг, Эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх байгууллага зэрэгтэй хамтран ажиллах, сургалт зохион байгуулах, зөвлөгөө өгөх (хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг хэрхэн амжилттай тэгш хамруулан сургах тухай гм).
- Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдтэй ажиллах боловсон хүчин бэлдэх
- a) Монгол улсад аутизм ба бусад хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдтэй ажиллах, тэгш хамруулах боловсролд зөвлөгөө боломжтой чадварлаг АВА терапист, тусгай боловсролын багш нар бэлдэхэд үүсгэн байгуулагчийн төгссөн сургууль болох Columbia University-тэй хамтрах ажиллах.
Хаяг: СБД, 8-р хороо, Ж.Батмөнхийн Гудамж, Аутизм ба Бусад Онцгой Хүүхдүүдийн Академи, (МУИС-ийн Бизнесийн Сургуулийн Ард )
Утас: 9885-9555, 9919-7935,
И-майл: autismacademy.mn@gmail.com
FB: Аутизм Онцгой Хүүхдүүдийн Академи
Вебсайт: (Удахгүй ашиглалтанд орно)