Асах гэрэл баясал
“Асах гэрэл баясал” тусгай боловсролын төв нь хэрэглээний зан үйлийн шинжилгээнд тулгуурласан ABA сургалт-заслыг явуулж байна. ABA нь олон жилийн туршилт, судалгаагаар үр дүнтэй нь нотлогдсон, дэлхий нийтээр аутизмын сургалт-засалд хамгийн түгээмэл хэрэглэгддэг арга юм.
Манай байгууллага БНТУ-ын “Алги” тусгай боловсролын төвтэй албан ёсоор хамтран ажилладаг. Хүүхэдтэй ажиллаж үр дүн гаргах ажил нь мэргэжилтнээс маш өндөр ур чадвар, сэтгэл зүтгэлийг шаарддаг нарийн төвөгтэй процесс байдаг учраас энэ чиглэлд бид дэлхийн станартыг нарийн баримталж ажиллах үүрэгтэй байдаг. Ийм учраас манай төвд багш нарын сургалт хөгжлийн процесс тасралтгүй үргэлжилж байдаг. “Алги”-аас томилогдон ирж манай мэргэжилтнүүдийг тогтмол сургаж, хөгжүүлж байдаг Башак Топчуолу нь АНУ-д төвтэй Behavior Analyst Certification Board буюу Хэрэглээний зан үйл шинжлэлийн баталгаажуулалтын зөвлөлийн албан ёсны гэрчилгээ(BCBA)-тэй буюу БНТУ-ын хэмжээнд байдаг 4 мэргэжилтэний нэг юм.
Манай төвийн бүх хүүхдүүд ABA сургалт-засалд нэг багш нэг сурагч гэсэн ганчаарчилсан хэлбэрээр Даваа-Баасан гарагуудад, жилийн 4 улирал тасралтгүй хамрагддаг. Шинэ сурагч бүрт хөгжлийн хоцрогдол, түвшинг үнэлдэг VB-Mapp үнэлгээг хийдэг. Үнэлгээндээ үндэслэсэн ганцаарчилсан хөтөлбөр гарган түүнийхээ дагуу сургалтын үйл ажиллгаа явагддаг.
Мөн насанд хүрэгчдэд сэтгэлзүйн зөвлөгөө, хүүхдэд сэтгэлзүйн зөвлөгөө болон сэтгэл заслын “Элсэн засал” болон “Тоглоомон засал”-ын үйлчилгээ үзүүлдэг.