“ANA center Mongolia” ТББ

 

Аутизм болон Хэрэглээний зан үйл судлалын ойн цоорхойн гялбаа ТББ-ын ANA center Mongolia төв нь 2022 оны 01 сарын 17-ны өдрөөс эхлэн шинжлэх ухаанд суурилсан, орчин үеийн хэрэглээний зан үйл судлалын аргачлалыг ашиглан тусгай хэрэгцээт хүүхдийн  амьдралын чанарыг сайжруулах, сургалтын  хүртээмжийг нэмэгдүүлэх эрхэм зорилгын хүрээнд үйл ажиллагаагаа явуулж байна. Манай төв ABA (Applied Behavior Analysis) буюу Хэрэглээний  зан үйлийн онолын арга барил дээр суурилсан  эрчимжүүлсэн ганцаарчилсан сургалтыг явуулдаг.

Бид үйл ажиллагааныхаа хүрээнд

  • Аутизм болон бусад тусгай хэрэгцээт хүүхдүүдэд зориулсан ганцаарчилсан танхимын сургалт
  • Эцэг эхчүүдийг чадавхжуулах практик сургалт
  • Олон нийтэд мэдээ мэдээлэл хүргэх зорилгоор ютүб болон фейсбүүк хуудсаар дамжуулан зан үйл заслыг хэрэглээнд ашиглах талаарх зөвлөгөө, цуврал хичээл
  • Эцэг эх, саран хамгаалагчдад хүүхэдтэйгээ хэрхэн ажиллах талаар зөвөлгөө өгөх үйлчилгээг тогтмол явуулж байна.

Танхимын сургалтад 18  сартайгаас 12 настай хүүхдүүд хамрагдах боломжтой ба нэн  шаардлагатай чадваруудыг эзэмшүүлэх сургалт  явуулдаг. Сургалтын хөтөлбөрт харилцааны чадвар, өдөр тутмын амьдрах ур чадвар (бие  засах, хувцсаа эвхэх, гараа угаах г.м), сургуулийн  өмнөх боловсрол, бие дааж болон ойролцоо насны  хүүхдүүдтэй тоглох  бүлгийн хичээлд оролцох, өөрөө санаачилж бусадтай харилцах зэрэг  чадваруудыг эзэмшүүлэх бөгөөд тэдгээр чадвараа  нийгэмд ашиглаж сургах зэрэг үйл ажиллагаа  багтана.  Мөн 2021 оны 12-р сараас эхлэн Филиппин улсад ABA-н сургалт явуулдаг “Behavior Care Consultants” төвтэй харилцан туршлага солилцож, хамтран ажиллаж байна.

Сургалтын давуу тал: 

  • 1 багш 1 хүүхэдтэй ажилладаг.
  • Харилцах хуудсаар дамжуулан өдөр бүр хүүхдийн  сургалтын үйл явцыг эцэг эх, асран хамгаалагчид  танилцуулдаг.
  • BCBA (Board Certified Behavior Analyst)  сертификаттай мэргэжлийн зан үйл судлаач хүүхэд бүрийн чадварын үнэлгээ хийж, тухайн хүүхдийн  онцлогт тохируулан сургалтын төлөвлөгөө  боловсруулдаг.
  • Эцэг эх, асран хамгаалагчдад зориулсан сургалт  зохион байгуулдаг.

Салбар 1: Encanto Town – 1 хотхон, 306-р байр, 2-р орц 31 тоот, Баянзүрх дүүрэг, Улаанбаатар хот, Монгол улс

Салбар 2: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Рапид Харш хотхон, 6А-55 тоот

Утас: +97677770406 И-мэйл: admin@anacenter.mn

Facebook хаяг: ANA center Mongolia  Web site: https://anacenter.mn/contact-us/