Бидний тухай

Монголын Аутизмын Холбоо нь 2014 онд аутизмтай хүүхэдтэй идэвхтэн эцэг эхчүүдийн санаачлагаар байгуулагдсан НҮТББ юм. Манай холбооны туйлын зорилго бол Монгол улсад аутизмтай хүүхэд, насанд хүрэгчдэд хамгийн ээлтэй орчинг хөгжүүлэн бий болгох явдал юм.

 

Үйл ажиллагааны үндсэн чиглэлүүд:

  • Эцэг эхчүүдийг чадавхжуулах
  • Аутизмтай хүүхэд, насанд хүрсэн хүмүүсийг дэмжих
    • Нийгмийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр өдөрлөг, сургалт, фестиваль наадам зэрэг арга хэмжээ зохион байгуулах
    • Боловсролд тэгш хамран сургах чиглэлээр багш нарт сургалт хийх
    • Багш нарт аутизмтай хүүхдүүдтэй ажиллах талаар арга зүйн зөвлөгөө өгөх
    • Тусгай хэрэгцээт боловсролын багш нарыг бэлтгэхэд оролцох
    • Эрүүл мэндийн болон бусад үйлчилгээг тэгш хүртээх чиглэлээр эрт илрүүлж оношлоход туслах
    • Эрт үеийн сургалт, засал, оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр Портэж хөтөлбөрийг хэрэгжүүлэх
  • Аутизмын тухай ойлголтыг түгээх
    • Хот болон хөдөө орон нутагт таниулах сургалтуудыг хийх
    • Аутизмын тухай үнэн зөв, бодит мэдээллийг олон сувгаар нийгэмд түгээн дэлгэрүүлэх

 

Дээрх зорилго чиглэлийнхээ хүрээнд бид гадаад дотоодын төрийн ба төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллах, төсөл хэрэгжүүлэх, шилдэг тэргүүн туршлагуудыг түгээн дэлгэрүүлэх, нэвтрүүлэн нутагшуулахыг эрхэмлэн ажиллаж байна.