
Аутизмтай хүүхдэд ээлтэй нийгмийг бүтээн байгуулахад хүн бүрийн оролцоо бага гэлтгүй том үүрэгтэй. Гэхдээ аутизм гэж хөгжлийн ямар онцлог байдгийг мэдэхгүйгээр аутизмтай хүмүүсийг ойлгож хүлээж авахад хэцүү байж болно. Тийм ч учраас аутизмыг улам өргөн хүрээнд Вэб хуудсаараа дамжуулан таниулах болсондоо бид маш баяртай байна. Манай вэб хуудсаас ээж аавууд ч, мэргэжилтнүүд ч, нийт олон ч хэрэгтэй мэдлэг мэдээллээ олж авдаг болно гэж итгэж байна. Хамтран ажиллаж, дэмжсэн JCI-н залуучууддаа баярлалаа!

JCI Улаанбаатар салбар байгууллага 2020 онд оюуны бэрхшээл, тэр дундаа аутизмын хүрээний эмгэгийн чиглэлээр AS ONE Төслийг хэрэгжүүлж байна. Төслийн хүрээнд бүх талын мэдээ мэдээлэл, олон боломжуудыг агуулсан AUTISM.MN вэб сайтыг Монголын Аутизмын холбоо болон Spot Agency-тэй хамтран та бүхэндээ хүргэж байгаадаа баяртай байна. Сайн үйл бүхэн дэлгэрэх болтугай.
Мэдээ Мэдээлэл







