Мэндчилгээ

JCI (Junior Chamber International) нийгэмдээ эерэг өөрчлөлт бүтээх хөгжлийн боломжийг тухайн салбар, ажилдаа манлайлагч залуудад олгож, тэдний оролцоо, нийгэмдээ хийж буй үйлдлээр дамжуулан идэвхтэй залуусын дэлхийд тэргүүлэх байр суурийг бий болгохын төлөө үйл ажиллагаагаа явуулдаг 100 гаруй жилийн түүхтэй олон улсын ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛГАГА.

Монгол улсад JCI Монгол байгууллага 1992 оноос үүсгэн байгуулагдаж эдүгээ 15 салбар, 1,000 гаруй идэвхтэй гишүүд, нийгэмдээ хандсан 50 гаруй төслүүдийн хэрэгжүүлж байна. Анхны тусламж, Save Angles, Ялалт байгуулахад чинь бид туслъя, Ногоон дэлхий, Хотын шийдэл, Тэргэнцэртэй баатарууд, KIDS Asian Union, НЭГ ХОРОМ, Positive Mindгээд олон сайхан төслүүдийг бид өөрсдийн татвар, гишүүдийн хандив, тусламж, идэвх оролцоогоороо нийгэмдээ эерэг өөрчлөлт, эерэг хандлага, зөв шийдэл, бодит үр дүнг бий болгохын төлөө хэрэгжүүлж байна.

JCI Улаанбаатар салбар бол JCI Монгол байгууллагын Ууган салбар юм. Бид 2020 онд Оюуны бэрхшээл, тэр дундаа аутизмын хүрээний эмгэгийн чиглэлээр AS ONE Төслийг эхлүүлээд ажиллаж байна. Төслийн хийгдэх ажлын хүрээнд бид аутизмын талаар цэгцтэй ойлголт мэдээлэл өгөх, таниулах, энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудын товч мэдээлэл, эрх зүйн орчин, эцэг эхчүүд, багш нарт зориулсан сургалтын контент, хандив өгөх, үйл ажиллагааг дэмжин оролцох боломжуудын талаар мэдээлэл оруулсан AUTISM.MN вэб сайтыг Монголын Аутизмын холбоо болон Спот Эйжэнси -тэй хамтран хүргэж байна.

JCI Улаанбаатар салбарын хэрэгжүүлж буй AS ONE – AUTISMтөслийн талаар мэдээллээ бид тухай бүр энэхүү сайтаараа дамжуулан мэдээллээ давхар хүргэж байх болно.

Сайн үйл бүхэн дэлгэрэх болтугай.

 

Хүндэтгэсэн,

JCI Улаанбаатар салбар, 2020 оны Ерөнхийлөгч

В.Мягмаржав

Posted in Хамтын ажиллагаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *