Мэндчилгээ

Мэндчилгээ

20 жилийн өмнө Монгол улсад “аутизм” гэдэг үгийг мэддэг байтугай дуулсан хүн ховор байлаа. Цөөн тоотой байсан аутизмтай хүүхдүүдийн эцэг эхчүүд хувь хувьдаа гадаад дотоодод хүүхдийнхээ оношийг тогтоолгож, гадаадын эх сурвалжаас авсан мэдлэг мэдээллээрээ “аутизм”-ыг гэр бүл, найз нөхөд, хамаатан садныхаа хүрээнд таниулж эхэлсэн гэж хэлж болно.

Аажимдаа эцэг эхчүүд тус тусдаа биш, харин хүчээ нэгтгэж, эмч, багш, мэргэжилтнүүдтэй хамтарч хүүхдүүдийнхээ төлөө ажиллахыг чухалчлан Монголын Аутизмын Холбоо НҮТББ-ыг 2014 оны 1-р сард 8 гэр бүл хамтран байгуулсан түүхтэй билээ. Бид энэ хугацаанд өөрсдийгөө чадавхжуулах, нийгэмд аутизмыг таниулах, хүүхдүүддээ хүрэх үйлчилгээг сайжруулахад хувь нэмрээ оруулахыг хичээж ирсэн ба өнөөдөр бидний нэг том зорилго бол аутизмтай хүүхдүүдээ боловсролд тэгш хамруулах явдал юм. Аутизмтай хүүхдийн тоо ч олширч 700 гарлаа.

Аутизмтай хүүхдэд ээлтэй нийгмийг бүтээн байгуулахад хүн бүрийн оролцоо бага гэлтгүй том үүрэгтэй. Гэхдээ аутизм гэж хөгжлийн ямар онцлог байдгийг мэдэхгүйгээр аутизмтай хүмүүсийг ойлгож хүлээж авахад хэцүү байж болно. Тийм ч учраас аутизмыг улам өргөн хүрээнд Вэб хуудсаараа дамжуулан таниулах болсондоо бид маш баяртай байна. Манай вэб хуудсаас ээж аавууд ч, мэргэжилтнүүд ч, нийт олон ч хэрэгтэй мэдлэг мэдээллээ олж авдаг болно гэж итгэж байна. Хамтран ажиллаж, дэмжсэн JCI залуучууддаа баярлалаа!

Монголын Аутизмын Холбооны Удирдах Зөвлөл

Share this post

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *