Хүүхдээ ойлгох

[vc_row][vc_column width=”2/3″][vc_column_text]Эцэг эхчүүд өөрсдийн дундаас төрсөн АХЭ-тэй хүүхдээ ойлгохыг хичээдэг, бусад хүүхэдтэйгээ адилаар хайрладаг боловч хүүхдийн зүгээс ямар ч хариу мэдэрдэггүй байдал элбэг тохиолддог. Гэвч эцсийн эцэст эцэг эхчүүд л хүүхдээ хэнээс ч илүү мэддэг юм. Гол нь эцэг эх аутизмтай хүүхэддээ туслахын тулд эхлээд хүүхдээ ойлгох хэрэгтэй. АХЭ-тэй хүүхдээ бүрэн ойлгоход эмч, багш, засалч гээд бусад мэргэжлийн хүмүүс бүгд л өөрсдийн чадавхын хүрээнд хүүхдэд туслах болно. Гэхдээ эмч, эсвэл багш нь анхаарахын тулд бүтэн долоо хоног, сар ч зарцуулах тийм зүйлийг нүүрэнд нь гарах өчүүхэн өөрчлөлт, хүүхдийн нүдэнд гялс хийх горьдлого, жаахан ч гэсэн баяр баясал зэргийг ээж аав л дор нь мэдэрдэг.

Цаг хугацаа өнгөрсний дараа эцэг эхчүүдАХЭ-тэй төрсөн хүүхдээ бусдаас хамаагүй илүү мэддэг болдог. Эцэг эхчүүд хүүхдийнхээ гаргаж буй янз бүрийн ааш аяыг мэдэрч, түүнийг яаж засаж залруулах вэ? гэсэн сэтгэлийн шаналалд зовж байдаг. Таны хүүхэд хорвоог хэрхэн харж байгааг хүлээн зөвшөөрнө гэдэг нь оньсого шиг зан төлөвийг нь ойлгох, тэднийг сурган хүмүүжүүлэх, засал хийхэд ихээхэн тустай хэрэг болно. Хүүхдийн хөгжлийг цааш нь сайжруулахад гэр бүл анхных нь шат дамжлага, хөдөлгүүр нь болж өгдөг.

Заримдаа АХЭ-тэй хүүхэд чухам яаж эцэг эхийнхээ эсвэл багшийнхаа цухал бухимдлыг барж дуусах вэ? гэсэн бодолтой өглөө босож ирсэн юм шиг л аашилна. Тэгвэл бидний зүгээс тийм хүүхдийн зан төлөвийн уг шалтгааныг өөрсдийн төсөөлөлөөр зөв ойлгох, тулгарч байгаа бэрхшээлийг даван туулах арга замд сургахын төлөө ажиллах ёстой. АХЭ-тэй хүүхдийн хувьд энэ ертөнц учир нь олдохгүй, заримдаа айдас төрмөөр түгшүүртэй байдаг. Тэдэнд хүмүүсийн хэлж байгаа үг, тэдний үйлдлийн цаад утга учир ойлгомжгүй байдаг. Ийм хүүхдүүд өөрт нь хэлж байгаа зүйлийг тэр бүр ойлгохгүй, харин хамаг юм нь өөрчлөгдөж, тэсэхийн аргагүй байдал үүсэх нь хэмээн айдаг. Хүүхэд аливааг ямар л байх ёстой гэж анхнаасаа ойлгосон байна тийм л байлгахыг шаарддаг. Энэ мэтчилэн хүүхдийнхээ дотоод ертөнц, сэтгэлгээний онцлогийг ойлгохыг хичээх нь хүүхдээ ойлгоход тус болно.[/vc_column_text][/vc_column][vc_column width=”1/3″][porto_testimonial]Хүүхдийн хөгжлийг цааш нь сайжруулахад гэр бүл анхных нь шат дамжлага, хөдөлгүүр нь болж өгдөг.[/porto_testimonial][vc_single_image image=”2941″ img_size=”medium” label=””][/vc_column][/vc_row]