
As One Prject JCI Ulaanbaatar 2020 TEAM
JCI Улаанбаатар салбар байгууллага 2020 онд эерэг өөрчлөлт бүтээх хөгжлийн боломжийг залуучуудад олгох зорилгоор “AS ONE” төслийг хэрэгжүүлж байна. Энэхүү төсөл нийгэмд бидний адил ажиллаж, амьдарч байгаа аутизмын хүрээний эмгэгтэй хүмүүс, тэдний гаргаж буй үйлдэл, хандлагыг эерэгээр хүлээн авч сурах, тусалж дэмжих, ялгаварлан гадуурхахгүй байх, олон нийтэд зөвөөр ойлгуулах, бие биенээ гэсэн хүнлэг хандлагыг төлөвшүүлэх чухал ач холбогдолтой.
Харилцааны эмгэгтэй, тусгай хэрэгцээт хүүхэд залуусын байр суурийг нийгэмд эерэгээр таниулах, эрүүл аюулгүй орчинд сурч боловсрох орчин нөхцлийг бүрдүүлэх мөн тэдгээр нийгмийн бүлгийг ирээдүйд нийгэмд эзлэх байр суурьтай болгох, хүмүүнлэг нийгмийг бий болгох гол зорилготой.
Энэхүү төсөл нийгэмд бидний адил ажиллаж, амьдарч байгаа аутизмын хүрээний эмгэгтэй хүмүүс, тэдний гаргажбуйүйлдэл, хандлагыг эерэгээр хүлээн авч сурах, тусалж дэмжих, ялгаварлан гадуурхахгүй байх, олон нийтэд зөвөөр ойлгуулах, бие биенээ гэсэн хүнлэг хандлагыг төлөвшүүлэх чухал ач холбогдолтой.
Хүнлэг харилцаа
Л.Цэрэндолгор /СЭМҮТ. Хүүхэд, өсвөр үеийн клиникийн эрлэгч, эмч/
М.Одонтунгалаг /Аутизмын холбооны гишүүн/
Б.Мөнхгэрэл /БГД Цагдаагийн 2-р хэлтэс - Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ахлах мэргэжилтэн/
168 (Tengis Motr) /Уран бүтээлч/
С.Түмэнгэрэл /Шарк/
#ХүнлэгХарилцаа -тай нийгэм бол хамгийн хөгжилтэй нийгэм гэж би ойлгодог. Аутизмтай хүмүүсийг хамгийн их зовлонд учруулдаг зүйл нь хөгжлийн бэрхшээл нь биш хүмүүсийн харилцаа, харж байгаа харц, хэлж байгаа үг байдаг. Тэд зүгээр л энгийн, хүмүүсийн хоорондын харилцааг хүсдэг, өөр юу ч хүсдэггүй. Аутизм бол зүгээр л эмгэг, хэнээс ч хамааралгүй, хэнтэй ч тохиолдож болохоор. Тэгэхээр тэр хүмүүсийг зөв ойлгож харьцах хэрэгтэй.
Баярлалаа
Тог тог тог
#ХүнлэгХарилцаа – “Аутизмыг зөвөөр ойлгоё” богино хэмжээний уран сайхны кино
Багш нарт зориулсан гарын авлага
Syndicate talk #48 Оюуны ялгаатай хөгжилтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлт
Гар зургийн уралдаан

Хүүхдийг Ивээх Сангийн “Хүүхэд бүрийг боловсролд тэгш хамруулах зарчмыг дэмжих нь” төсөл, JCI Улаанбаатар салбарын “Бидний Нэг” төсөл, Монголын Аутизмын Холбоо хамтран гар зургийн уралдаан зохион байгуулж, дүнгээ гаргалаа. Энэхүү уралдааныг Хүүхдийг Ивээх Сангийн хэрэгжүүлж буй “Хүүхэд бүрийг боловсролд тэгш хамруулах зарчмыг дэмжих нь” төслийн Улаанбаатар хотын зорилтот 12 сургууль, Насан туршийн боловсролын гурван төвийн сурагчдын дунд зохион байгуулсан юм.
Хүүхдэд бага наснаас нь зөв хүмүүжил олгох, хүүхэд, залуучууд нэгнээ ялгаварлан гадуурхалгүй харилцах, тусгай хэрэгцээт хүүхдийг ойлгон, хүлээн зөвшөөрөх, тэдэнтэй найз нөхөд болж тусалж дэмждэг болох, сурагчдын бүтээлч сэтгэхүйг хөгжүүлж, дотоод сэтгэлээ зургаар илэрхийлэх боломж олгоход уралдааны зорилго оршиж байв.
Уралдаанд бага буюу 1-5 дугаар ангийн сурагчид “Сургууль бидний гэр- Бид нэг гэр бүл”, дунд буюу 6-8 дугаар ангийн сурагчид “Би ялгаварлахгүй- Хүүхэд бүр тэгш эрхтэй”, ахлах буюу 9-12 дугаар ангийн сурагчид “Хүнлэг харилцаа-Аутизмыг зөвөөр ойлгоё” сэдвээр оролцлоо.
Гар зургийн уралдааны бага ангийн төрөлд 1-р байрыг 79-р сургуулийн 5а ангийн сурагч Р.Аминзул, 2-р байрыг 37-р сургуулийн 1д ангийн сурагч Д.Наранзул, 3-р байрыг 67-р сургуулийн сурагч 5в ангийн сурагч Э.Нарансондор, тусгай байрыг Шавь цогцолбор сургуулийн 2г ангийн сурагч Э.Ану, 9-р сургуулийн 4б ангийн сурагч Л.Эрдэнэбаатар нар, дунд ангийн төрөлд 1-р байрыг 65-р сургуулийн 8г ангийн сурагч Г.Анхмэнд, 2-р байрыг Баянзүрх дүүргийн НТБТ-ийн 4-р ангийн сурагч Н.Болор-Эрдэнэ, 3-р байрыг 39-р сургуулийн 8в ангийн сурагч Н.Эрдэнэсувд, тусгай байрыг Шавь цогцолбор сургуулийн 8е ангийн сурагч Н.Маралжингоо, Сонгинохайрхан дүүргийн НТБТ-ийн 6а ангийн сурагч Л.Ховор-Эрдэнэ нар, ахлах ангийн төрөлд 1-р байрыг 9-р сургуулийн 11г ангийн сурагч Ц.Ганболор, 2-р байрыг 65-р сургуулийн 12а ангийн сурагч М.Энхжин, 3-р байрыг 61-р сургуулийн 11а ангийн сурагч Б.Номин-Эрдэнэ, тусгай байрыг 37-р сургуулийн 12г ангийн сурагч Г.Солонго, 61-р сургуулийн 11а ангийн сурагч Б.Анужин нар тус тус эзэлсэн байна.
Төслийн үр дүн
