Хүлээн зөвшөөрөх

[vc_row][vc_column][vc_column_text]Бидний амьдралд урьдчилан хэлэхийн аргагүй янз бүрийн асуудал, бэрхшээл, зовлон юу ч тохиолдож магадгүй байдаг. Амьдралд тохиох гэнэтийн бэрхшээл нь тухайн гэр бүлийн тогтвортой харилцаа, тайван байдлыг огцом алдагдуулж, эцэг эхчүүд цочролд ордог. Мөн тухайн айлын эрхэмлэх зүйл, үүрэг хуваарилалт ч өөрчлөгддөг. Бат бөх суурьтай гэр бүл ч гэсэн гэнэтийн мэдээнээс болж замаасаа хазайх боловч эргээд л замаа олж зорилго руугаа чиглэдэг. Үүнтэй нэгэн адил та болон танай гэр бүл хүүхдээ АХЭ-тэй гэж мэдээд сандарсан ч аажимдаа аутизмыг хүлээн зөвшөөрнө гэж найдаж байна.

Хүүхдээ ийм эмгэгтэй гэдгийг хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж байгаа эцэг эхийн хувьд эрт оношлогоо, засал сургалтыг эхлүүлэхэд сэтгэл зүйн хувьд бэлэн бус байна гэсэн үг. Гэхдээ нэг санах ёстой зүйл бол эцэг эхчүүд хүүхдээ эрт оношлогоо, засал сургалтанд хамруулснаар бид хүүхдийнхээ цаашдын амьдралд туслах руу чиглэсэн алхам хийж байгаа юм. Ихэнх хүүхдийн хувьд АХЭ-тэйг нь оношлон тогтоосон цаг хугацаа нь 2-4настайд байдаг ба энэ ньэрт оношлогоо, засал сургалтанд хамруулах цаг хугацаатай яг тохирдог. Иймээс хугацаа алдахгүй АХЭ-ийг хүлээн зөвшөөрөх нь эрт оролцоо, сургалт засал руу очиход хэрэгтэй хамгийн анхны том алхам байх болно.[/vc_column_text][vc_gallery interval=”3″ images=”2931″ img_size=”full” css_animation=”bounceInUp”][/vc_column][/vc_row]